СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-04

Б.Загдсамбар: Хэвтээ босоо тэнхлэгийн дагуу 204 га газрыг хамарсан талбайд хашаа хайсны зөрчил арилгах ажил хийгдэж байна

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
8 сарын өмнө

НГЗБА-ны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбартай 2023 онд НГЗБА-наас хашаа хайсны зөрчил арилгах ажлын явц хэрхэн хэрэгжиж байгааг тодрууллаа.  

Нийслэлийн засаг даргын 2023 оны А/394 дүгээр захирамжийн дагуу энэ онд нийтдээ 204 га талбайд хашаа хайсны зөрчил арилгах ажил эхэлсэн. Одоогоор ажлын гүйцэтгэл  86 хувьтай үргэлжилж байна.

Тухайлбал "Хашаа арга хэмжээ-2023" ажлын хүрээнд хэвтээ тэнхлэгт Таван шарын автобусны буудлаас Офицерийн тойрог хүртэл 130 га, босоо тэнхлэгт Дөлгөөннуур худалдааны төвийн уулзвараас Яармагийн гүүр хүртэл 74 га талбайд. Мөн төв замаас хоёр тийш 50 метрийн зайд газар чөлөөлөх ажлыг хийж хэрэгжүүллээ.    

"Хашаа арга хэмжээ-2023" ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт 265 байршилд 23765 метр хашаа буулгаж, 64 байршилд 18944 метр хашаанд стандартын шаардлагыг тавьж мөрдүүлээд байна

Төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 111 байршлын 8771 метр хашааг буулгаж, 64 байршилд 8944 метр хашааг UCS 1410B:2022 стандартын дагуу барьж, зөрчлийг арилгав.

Мөн нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд илүү талбайн зөрчилтэй, зөвшөөрөлгүй хашаа барьсан, явган зорчигчийн зам хаасан, гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайг хааж хашаа барьсан, зуслангийн бүсийн орц, гарц нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2023 оны А/858 дугаар захирамж гарсан.

Энэхүү захирамжийн хүрээнд:

· Баянгол дүүрэгт 25 байршлын 440 метр,

· Баянзүрх дүүрэгт 76 байршлын 10946 метр,

· Сонгинохайрхан дүүрэгт 12 байршлын 500 метр,

· Сүхбаатар дүүрэгт 14 байршлын 797 метр,

· Хан-Уул дүүрэгт 10 байршлын 1801 метр,

· Чингэлтэй дүүрэгт 17 байршлын 510 метр хашааг буулгаж газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж дуусаад байна.

 Иргэдийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэж байна

Энэ жилийн хувьд хашаа хайсны зөрчлийн судалгаанд  иргэдээс ирүүлсэн санал давамгайлж байна.

Өмнө нь НГЗБА-ны мэргэжилтэнүүд явж газрын зөрчилтэй танилцан, зөрчлийг ангилан, ирэх жилийн төлөвлөгөөнд суулган хэрэгжүүлдэг байсан бол одоо иргэдийн саналыг бүх чиглэлээр авч тусгаж байна. Хотын шуурхай, Засгийн газрын 111-т ирсэн саналууд, мөн НГЗБА-ны вэб болон пейж хуудаст ирж байгаа саналуудыг дүүрэг дүүргээр нь зөрчил бүрээр ангилан нэгтгэж, хуулийн хүрээнд шалгаж үзээд зөрчил арилгах арга хэмжээнд тусгаад явж байна.

Үр дүнтэй байна. Гэхдээ зөрчил бүхэн нийслэлийн төсвөөр хийгддэг учраас төсөвтэй баригдаад жил бүрийн төлөвлөгөөгөө батлуулаад хэрэгжүүлж байна.

ДАРААХ 16 ТӨРЛИЙН БАЙГУУЛЛАГА ХАШАА ХАЙСТАЙ БАЙХЫГ ХУУЛИАР ЗӨВШӨӨРДӨГ 

Үүнд,

1. Улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтын байгууллагууд, тусгай объект;

2. Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар;

3. Цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд;

4. Ерөнхий боловсролын сургууль, ерөнхий боловсролын тусгай сургууль;

5. II, III шатлалын эмнэлэг;

6. Инженерийн дэд бүтцийн барилга байгууламж;

7. Цэнгэлдэх болон цэцэрлэгт хүрээлэн, амьтны хүрээлэн;

8. Гадна авто цогцолбор болон техникийн зах, ил худалдааны зах /хэрэглээний болон үйлдвэрлэлийн зориулалттай барааг зөвшөөрөгдсөн задгай талбайд бөөний болон жижиглэнгээр худалдаалах үйл ажиллагааг/;

9. Бүх төрлийн эрүүл ахуйн болон аюулгүйн шаардлагыг хангуулах зориулалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурвас;

10. Цацраг идэвхт болон химийн хорт бодис, тэсэрч дэлбэрэх бодис үйлдвэрлэх, ашиглах, агуулах зориулалтын барилга байгууламж;

11. Энгийн болон аюултай хог хаягдлын цэгийн барилга байгууламж;

12. Үйлдвэрлэл, агуулахын зориулалтын эдэлбэр газар, цогцолбор барилга, байгууламж;

13. Түүх, соёлын өв, дурсгалт газар, хийд, тэдгээрийн барилга байгууламж;

14. Амралт, сувилал, хүүхдийн зуслангийн зориулалттай барилга, байгууламж;

15. Амины орон сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж, эзэмшиж байгаа эдэлбэр газар;

16. Төрөл бүрийн зориулалтын спортын талбай.

Бусад тохиолдолд хуулийн дагуу газраа эзэмшиж, ашиглах үүрэгтэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (16)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
8 сарын өмнө
202.55.182.126

Энэ бол маш зөв шүү манайхаан

Иргэн
8 сарын өмнө
66.181.161.244

Ёрдойсон үзүүртэй төмрөн хайс, хашлагыг буулгаач ,хүүхэд дугуй унаж яваад ёрдойсон үзүүртэй хайсан дээр унаж хавиргаа гэмтээсэн.Арьс харшлын эмнэлэгийн хашаан дотор.Гомдол гаргасан одоо болтол чимээгүй л бна.Ер нь энэ ёрдойсон үзүүртэй төмрөөр хайс ,хашлага хийсэн албан газруудын хайсыг буулгаач

Зочин
8 сарын өмнө
66.181.191.216

Wow зөв

од
8 сарын өмнө
139.5.216.168

хашаа авна 99085100

Зочин
8 сарын өмнө
59.153.114.239

Одоо энэ 16 аас бусад газар энэ chip хаалт больмоор байна хот биш малын хашаа шиг бүх газар хаалттай цоожтой төлбөртө үнэн гайтай нийслэл гэхэд улсын гутамшигтай

Зочин
8 сарын өмнө
66.181.161.154

Энэ хотын төвд байгаа хотхонуудыг хашааг буулгуулмаар байна хажуу байранд орох гээд зөндөө тойрох юм мөн машинаар заавал зам руу орж тойрох юм .явган машинтай түгжрэл хэцүү юм.

Зочин
8 сарын өмнө
103.212.118.211

Ок

Иргэн
8 сарын өмнө
139.5.218.59

Манай байрны арын “тохижуулсан” цэцэрлэг хашаатай ба үүд нь үргэлж цоожтой. Хүүхэд тоглох, хүүхэд салхилуулах боломжгүй. Хаяг: Сансар. 12-р хороолол. 1-р хороо. 14-р байр. 15-р байр мөн адил.

Зочин
8 сарын өмнө
66.181.180.187

Иргэд аюулгүй орчинд амьдрах эрхтэй бас машины зогсоол хүүхдийн тоглоомын талбайтөй орон сууцны бөйшинд амьдрах эрхтэй. Гэтэл хотоор дүүрэн шуудай үүрсэн архичинтай, гэрээсээ гарлаа нуль хог байр тойрсон нохойны баас нөгөө ногоон байгууламж руу нь машин ороод зогсчихно бид хэний эрх ашгийг хөндсөн гэж балай балай ажил хийгээд байна даа самбар гуай. Ерөнхийлөгч мод тарь гэнэ хотын дарга нь ногоон байгууламж хэрэггүй устга гээд байгаа вм уу

Хашаа явган хүний зам
8 сарын өмнө
103.57.93.169

ХУД Зайсан энэ арга хэмжээнд ордоггүй юм уу.115 р сургуулийн тэр хавиар нэг яваад үздэггүй юм байхдаа энэ дүүргийн дарга нар

зочин
8 сарын өмнө
122.201.23.122

БЗД-ийн 16р хороо 72-р хотхон дотор үзэмжгүй эвдэрхий модон хашаанууд их байнаа

рхгх
8 сарын өмнө
122.201.23.122

үшшү

Ард
8 сарын өмнө
103.212.117.95

Өөр хийх юм алга уу

Зочин
8 сарын өмнө
202.21.108.21

Гүнтийн даваа хүртлэх замын урд талын айлууд модруу орох замыг ямарч явган хүн орох боломжгүй битүү хашаа барьсан байдаг тул явган хүн явах гарц гаргаж өгөөч замын хойд талын айлууд модруу орж баймаар байна нэг сайхан ой харагдаад байдаг орох боломжгүй байх юмдаа

Үнэн
8 сарын өмнө
66.181.160.76

Төрийн минь ордон хашааг буулгая.Авилагч намаараа бүлэглэсэн хулгайч луйварчид төрийн ордонд минь үүрлэнэ оргонож иргэдээс айж өөрсдийгээ хамгаалж барьсан хашаа шүү дээ.Иргэд төрийн ордоноо тойрч чөлөөтөй зорчидог болмоор байна.

саранхүү
8 сарын өмнө
202.126.89.23

дэс дараатай явж бгаа сайн үйлс бна даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.