СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-09-04

ШИНЭ нам Гэгээн ширээт улсын тэргүүн, пап Францисын айлчлал дуусч буйтай холбогдуулан уриалга гаргав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Гэгээн ширээт улсын тэргүүн, пап Францис манай улсад айлчилж, өнөөдөр дуусаж буй. Уг айлчлалтай холбогдуулан ШИНЭ намаас дараах уриалгыг гаргажээ.

Уг уриалгад,

Гэгээн ширээт улсын тэргүүн, Ватиканы хэмжээлшгүй эрхт хаан, Ромын пап Францисыг Монгол түмэн талархан хүлээж авлаа. Түүний айлчлал, Монгол орны талаар хэлсэн үг, сэтгэгдэл нь энэ өдрүүдэд манай улсыг Дэлхийн хэвлэлүүдийн анхаарлын төвд оруулж байгаа нь нь сайшаалтай. Монгол түмэн ч өөр хоорондоо энэ айлчлалын зорилго, үр өгөөжийн талаар өөр өөрийнхөөрөө дүгнэн, мэтгэлцэж буй. 

Гэвч төрийн өндөр сэнтийд заларсан эрхмүүд газарт унасан нэр хүндээ гадаад, дотоодын шашны зан үйл, айлчлалд дулдуйдан өргөх биш хөгжлийн оновчтой бодлого дэвшүүлж, хэрэгжүүлэх замаар хүлээн зөвшөөрөгдөх ёстойг сануулъя.

Зунжин найр наадам хэсч, зугаалж цэнгэлээ. Одоо ажлаа хийцгээ!

Монгол төр дэлхийн хэмжүүрээр хүн амын 87 хувь нь ядуу амьдарч буй иргэддээ ажлын байр бий болгох, хөдөлмөрийг нь хангалттай үнэлэх, тэгш боломж олгох зэрэг иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн үндсэн ажлаа хийхийг ШИНЭ намаас шаардаж байна.

“Эрдэнэс Тавантолгой”-г иргэн бүртээ эн тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлж, ард түмнээ ядуурлаас ангижруулах ШИНЭ намын санаачлагыг хэрэгжүүлэхийг уриалж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

bayarhuu
1 жилийн өмнө
103.212.117.13

Zuv shuu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.