СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-09-04

Компаниар бол С.Баярцогт ТУЗ-ийн дарга, Лу.Гантөмөр гүйцэтгэх захирал болжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

АН-ын ҮБХ долоо хоногийн өмнө хуралдлаа. Хэдэн жил эзгүй явсан суудлуудаа дүүргэв. Естой л, хэрэлдэж талцаад хэдэн жил дарга, удирдлагагүй явсныхаа цангааг гартал олон дарга томилох шиг боллоо.

Лу.Гантөмөрийн дор тэргүүн дэд даргаар С.Баярцогтыг, дахиад 15 дэд даргын хамт томилсон. Гаднаас “...Пээх, дэлхийд байхгүй нам болжээ” гэцгээв. Дотроос “...Энэ бол ардчилал” хэмээн хариулав. Ямар ч л байсан АН-ын 15 дэд дарга ирэх шинэ жилээр “...Оны үйл явдал”-д баталгаатай нэрлэгдэнэ. Ингэж АН-ын 15 дэд даргыг гаднаас ч, дотроос нь ч бүтэн долоо хоног ноолов. Үр дүнд нь тэд ч “...Би АН-ын дэд дарга болсон” гэж сурталчлах шаардлагагүй боллоо.

Тэгвэл Улс төрийн зөвлөл хэмээх хамгийн том удирдлага нь нам жим томилогдоод ажилдаа оржээ. Тус зөвлөл нь намынхаа бодлогыг барих дээд байгууллага аж. Улсаар бол УИХ гэсэн үг. Улс төрийн зөвлөлд АН-ын дарга асан С.Эрдэнэ, МҮАН-ын дарга асан Да.Ганболд, АН-ын генсек асан Д.Эрдэнэбат, Ц.Оюундарь, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Бейсен, Д.Ганбат, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан А.Ганбаатар, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, АЭХ-ны гүйцэтгэх захирал асан И.Нарантуяа, АЭХ-ны дэд тэргүүн асан Ц.Одонтунгалаг, Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа, Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Х.Болормаа, Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Д.Баянмөнх, Орхон аймгийн АН-ын дарга Ц.Батхуяг, Говьсүмбэр аймгийн АН-ын дарга асан Л.Одсэр, ҮБХ-ны гишүүн М.Чимэддорж, Н.Жавзанпагма, Л.Даваасүрэн, Н.Пунцаг, Э.Тамир нарын 22 хүн томилогджээ. Тэдний улс төрийн түүх, угсаа гарлыг намынхан нь бол 15 дэд даргын адил “шүдлээд” сүйд л болж байгаа дуулдсан.

Учир нь “...Намын эрх барих дээд байгууллагад хэн хэн орчихов” гээд яриа хөөрөө болж эхэлж буй бололтой юм. Үүнээс болоод 2023 оны наймдугаар сарын 31-нд товлогдсон АН-ынхан уламжлалт 4:11 хурал хойшилсон байна. Тэр нь АН-ын дарга Лу.Гантөмөрийн санаачилгаар цуцлагджээ. Уг нь тэд ҮБХ-ны хурлаа хийж бүтцээ байгуулж чадсанаа мэдээлэх байжээ. Гэвч байна. Энэ нь дээд түвшиндээ зөрчлийн шинжтэй “хөнгөхөөн” үл ойлголцол үүсгээд авчээ. Өөрөөр хэлбэл, АН-д хоёр давхар бүтэц зурагдсанаас болоод, эрх мэдлийн хуваарилалт дагасан зөрчилдөж эхлээд байгаа юм байна. Үүнийг ойлгоход маш амархан аж. .

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 174 (7159)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хүн
1 жилийн өмнө
66.181.190.95

Мэдэх юм алга даа . Дарга олон болвол улс сүйрдэг жамтай , нам ялгаагүй байхаа .

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.117

Зул мөхөхийн өмнө бадамладаг. Даргаар бадамлаж дээ.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.190.141

Ийм олондарганцар яадаг байна аа.сэтэр зүүхгүй бол үхчих гээдчичрээд байх юм.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.