СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-09-01

ХХААХҮЯ "Хүүхэд бүрийг цэцэрлэгт" уриатай цэцэрлэг ажиллуулдаг

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

"Хүүхэд бүрийг цэцэрлэгт" уриатайгаар ХХААХҮЯ-ны харъяа 59 дүгээр цэцэрлэг хичээлийн шинэ жилээ эхлүүллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун яамны харьяа 59 дүгээр цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, суралцагч хүүхдүүдэд сурлагын амжилт хүслээ.

Сайд Х.Болорчулуун боловсролын багц хуулийг баталсан анхны хичээлийн жилийн нээлтэд оролцох үеэрээ нэрт сурган хүмүүжүүлэгчийн ишлэлээс татаж, хүн байхын, сайхан сэтгэлтэй байхыг үнэ цэнийг зааж, сургахыг яамны харьяа цэцэрлэгийн эрдэмт багш, сурган хүмүүжүүлэгчдэд уриаллаа.

Нэрт сурган хүмүүжүүлэгчийн эшлэлд боловсролын үндсэн гол ухагдахуун бол ёс суртахууны боловсрол олгох, ингэхдээ шавь нартаа байгаль, урлаг, хүмүүсийн харилцааны гоо сайхныг мэдрүүлж, тэднийг хүрээлэн буй орчныхоо төлөө хариуцлагатай хандахад уриалсан байдаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.