Даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлтийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээг ноцтой зөрчсөн эмийн сангуудын гэрээг түдгэлзүүллээ
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2023 онд “Даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлтийн тусламж үзүүлэх гэрээ” байгуулсан Монос групп, “Ундрам хан хангай” ХХК-ийн Номин сендар, Өнөрплаза, Сансарклонк, Залуучууд, Зайсан цацрал, Хоумланд, УБ таун эмийн сангууд нь гэрээний үүргээ зөрчиж эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгож байгаа эмийг онлайн захиалга авч, хүргэлтийн үйлчилгээ хийсэн зөрчлийг илрүүллээ.
Гэрээт эмийн сангууд манай байгууллагаас тогтоосон шаардлагад нийцүүлж цахим системээр мэдээллээ солилцох, эмзүйч, жор баригч нар эмчийн бичсэн жороор даатгуулагчийн иргэний үнэмлэхийг үндэслэн хөнгөлөлттэй эмийг олгох, хэрэглэх зааврыг ойлгомжтой тайлбарлан өгөх үүрэгтэй байдаг.
Гэтэл нэр бүхий эмийн сангууд Emonos цахим системийг ашиглаж, онлайн захиалга авч, хүргэлт хийж байсан үйлдлийг зогсоож, Даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлтийн тусламж үзүүлэх гэрээг 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс түдгэлзүүлэх арга хэмжээ авлаа.
Иймд ЭМДЕГ-тай гэрээтэй эмийн сангуудаас хөнгөлөлттэй эмийг авч үйлчлүүлэх нь зүйтэй хэмээн ЭМДЕГ-аас иргэдэд анхааруулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
моносоос эм авахгүй гэсэн үг үү