СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-08-31

Шантаажийг дагуулсан “шахаа” буюу Лу.Гантөмөрийн “халаас”-нд үлдсэн генсекийн нэр

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

АН-ын ҮБХ-ны дуулиан шуугиан дуусаагүй л байна. Шок...Тэд 15 дэд даргатай болж, дэлхийд байхгүй нам болсноо зарласан юм. АН-ын лидерүүдийн энэ яриа тохироонд олон нийт гайхаж цочирдов. АН-ын гишүүдийн олонх нь эгдүүцэж, дургүйцэж байх шиг байна.

Яагаад гэхээр . Энэ амжилтаар Гиннест бүртгэж, өргөмжлөл хүртээдэг бол манай АН лавтай авахаар болов.

АН яагаад ийм шийдэл гаргасныг ухаад сураглаад явах нь ээ, сонин сонин зүйлүүд сонсогдож байна. Юуны өмнө С.Баярцогтыг намын удирдлагад гаргаж ирэхийн тулд “15 дэд дарга” акцыг сэджээ. Энэ ухаалаг төсөл нь амжилттай хэрэгжив. . Тэгэхгүй бол гэнэт тодорсон дэд дарга нар намынхантайгаа уулзаад явахад ч хүнд, атаа жөтөө багагүй байгаа дуулдана. . Дэд дарга нар тойрсон асуудал ингэсгээд намдах төлөвтэй. Угаасаа “зохиол” нь ийм аж. Удахгүй ганц нэгээрээ хорогдсоор цөөхөн хэдэн дэд даргатай болох биз ээ.

Харин энэ ҮБХ-гоор АН-ын генсек яагаад тодроогүй үлдсэн бэ гэдгийг анхаарах учиртай. . Ингэж тэгсээр генсек дээрээ тохиролгүй ҮБХ-ны хурлыг эхлүүлчихжээ.

Лу.Гантөмөрийн хувьд ҮБХ-ны хурлаас нэлээд хэд хоногийн өмнө “...Шаардлагыг хүлээж авна, шантаажийг зөвшөөрөхгүй” гээд байсан. Гэвч яг ҮБХ-ны өмнө шөнийн байдлаар “экс”-үүдээс ирсэн шантаажийг жонхууруулж байгаад тэг дундуур нь шийдсэн бололтой. Нэг “экс” нь олон дэд дарга тавьж, төлөөний хүнийхээ “гал”-ыг хамгаалах “санал”-тай байсан бол нөгөөх нь тэргүүн дэд даргаас эхлээд АН дахь удирдах албан тушаалуудад хүмүүсээ байршуулах "хүсэлт"-ээ илэрхийлжээ. Тэгвэл Лу.Гантөмөрийн хувьд эдгээр санал, хүсэлтийг шийдчихэж байгаа юм. 15 дэд даргатай болгож, түүндээ аль алиных нь талынхыг багтаажээ. Гэхдээ үүн дээр Лу.Гантөмөр маш сайн дагуулж “тонгорсон” гэж байна. . Тиймээс тэрбээр тэр албан тушаалд өөрийнхөө хүнийг томилох эрхтэй болж буй юм байна. Өөрөөр хэлбэл, АН-ын генсекийн нэр ойрын үед Лу.Гантөмөрийн “халаас”-наас гарч ирнэ гэсэн үг.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 31. ПҮРЭВ ГАРАГ. № 172 (7157)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.