Говь-Алтай аймгийн Цээл сумаас 50км зайд Дэрстэй багийн нутаг, Хүн толгойтын эхэнд нэг иргэн өнөөдөр өглөө 10-11 цагийн хооронд нас баржээ.
Тус сумын Онцгой комиссын мэдээлж буйгаар "Тарваган тахлын сэжигтэй ба ойрын хавьтагч олонтой байх магадлалтай байгаа" аж. Сумын онцгой комисс шуурхай хуралдаж хөл хорио тогтоосон ба аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Зооноз судлалын төвийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус багийн газар луу хөдөлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.