СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-08-30

Б.Чойжилсүрэн Хятадаас нүүрс импортлоод “Тавантолгой түлш”-ийг татан буулгах уу?!

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үнэхээр хичээл зүтгэл сайтай хүн юм. Тэрбээр 2023 оны наймдугаар сарын 9-нд НИТХ дээр “...БНХАУ-аас 115 мянган тонн хагас коксын түлшийг экспортолж, 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш нэг жилийн хугацаанд сайжруулсан түлш үйлдвэрлэж, хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл, сайжруулсан түлшинд хэрэглэж байгаа мидлингийг хагас коксоор сольж үйлдвэрлэнэ. Харин хагас коксыг Хятадаас импортолно. Хагас коксжсон түлшийг хэрэглэснээр агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс хоёр дахин бууруулна. Ирэх жилээс 600 мянган тоннын хүчин чадалтай хагас коксжих нүүрсний үйлдвэрийг Багануурын нүүрсний уурхайг түшиглэн барина” гэж мэдэгдсэн. Энэ нь нийгмийн эсэргүүцэлтэй тулсан.

. Хамгийн сүүлд өнгөрсөн пүрэв гаригт ийм үйл ажиллагаа болжээ.

Ер нь бол мань эр үүнийг өнөөдөр ярьсан юм биш л дээ. Тэрбээр өнгөрсөн хавар, гуравдугаар сард “...Хатуу түлшний талаар хоёр судалгаа хийж байгаа. Шахмал түлшинд хэрэглэдэг мидлингийн оронд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсийг баяжуулан, энэ оны арваннэгдүгээр сард хэрэглээнд туршина. Ирэх өвөл хагас коксжих бүтээгдэхүүн хэрэглэхийг зорьж байна. Туршилт амжилттай болбол түлшээ бүрэн солино” гэж байсан юм. Хавар болж, утаа багассан үе учраас хэн ч тоолгүй өнгөрсөн.

Тэр ч байтугай 2022 оны арваннэгдүгээр сард Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайд байхад “...“Тавантолгой түлш” компани Хятадаас хагас коксжуулсан нүүрс оруулж ирэн, гэр хорооллын иргэдэд тарааж байна” гэх мэдээлэл тарсан. Энэ тухай тэр үед Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн “...Хятадаас хагас коксжуулсан нүүрс оруулж ирэн, гэр хорооллын иргэдэд тарааж байна гэсэн худал, ташаа мэдээллийг холбогдох байгууллагуудаас лавлахад “...Лабораторийн туршилтад ашиглахаар тодорхой хэмжээний хагас коксжуулсан шахмал түлшийг авчирсан” гэсэн. Хагас коксын үйлдвэр барих ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Хагас коксжуулсан шахмал түлш нь хүхрийн хэмжээ багатай, шаталт сайтай учир олон улсад утааг бууруулахад ашигладаг. Хэрэглээнд нэвтэрсэн тохиолдолд агаарын бохирдол 80 орчим хувь багасах боломжтой” гэж байсан юм.

Өөрөөр хэлбэл, . Энэ нь түүнийг Хятадаас кокс нүүрс импортолж түлэх ажилд тохооход гол шалгуур болсон бололтой юм.

Нөгөөтэйгүүр, ингэж Хятадаас нүүрс импортлоод түлэх юм бол энэ “Тавантолгой түлш”-ийн хэрэг байхгүй. Нүүрс нь хятад, барьцалдуулагч нь хятад, шуудай нь ч хятад, тэр чигтээ хятад түлш болчихож байна. Тиймээс тэнд нь хийлгээд бэлэн түлш оруулж ирсэн нь дээр. Гэхдээ . Шулуухан хэлэхэд, дараа нь Б.Чойжилсүрэн л баларна. Энэ шийдвэрийг гаргаж өгөөд, араас нь түлхэж байгаа дарга нар гэм зэмгүй л хоцорно. Ийм л байдаг.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 171 (7156)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.126.88.136

ТТТ ХХК-ийн ажилчдын нийгмийн асуудал байгаа шүү

zochin
1 жилийн өмнө
103.212.117.110

hogin lalaarin kazka ih olon mongolig saiod bolod barial zoodol

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.