СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

TREND LIVE: Шүгэл үлээсэн цагдаагийн гомдлоор холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Булган аймгийн Орхон сумын хэсгийн төлөөлөгч О.Цэлмэг нь Монголын цагдаад бугшсан асуудлыг илчилж, наймдугаар сарын 15-наас эхлэн өөрийн цахим хуудсаар үзэл бодлоо илэрхийлжээ. Түүний хөндсөн асуудал өчигдрөөс олны анхааралд өртөж, улмаар холбогдох албан тушаалтнуудад өнөөдөр хариуцлага тооцлоо. 

Хэргийн талаар сануулбаас, О.Цэлмэг нь ОХУ-д төгссөн, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн албанд ажиллаж байгаад 2022 оны аравдугаар сарын 7-нд Булган аймгийн Орхон суманд хэсгийн төлөөлөгчөөр томилогдон очжээ. 

Гэтэл өнгөрсөн хугацаанд өөрт нь хуваарилагдсан хэргүүдийн бараг 90 хувийг шийдвэрлэж, ажлаа цаг хугацаанд хийсээр ирсэн байхад цалинг нь 2023 оны 1 дүгээр улиралд 20 хувиар, хагас жилээр 10 хувиар тус тус хасжээ. Энэ бүхэн нь бусад том цолтой цагдаагийн албан хаагчдад "байдаг л асуудал" мэт боловч залуу албан хаагчдын хувьд хүндээр тусдаг байна. Иймд энэ талаар удирдлагуудаасаа лавлаж асуухад, эхний хасалтын хувьд "Булганы цагдаа улсын хэмжээнд "Хүүхэд хамгаалал" арга хэмжээний хүрээнд 21 аймгаас 21-т орсон учир" гэсэн бол, дараагийн асуудлын хувьд "Танай эрүүгийн тасгийн ажил унасан болохоор цалин хассан" гэж хариулжээ. 

Иймд тэрээр үүнийг эсэргүүцэж, алийн болгон дуугүй байдаг юм бэ, үг дуугүй үүрэг биелүүлээд яваад байхаар Булган аймгийн цагдаагийн удирдлагууд элэг бариад байгаа юм уу, ажил цалгардуулсан хүмүүсээс цалин хасдаггүй юм уу гэсэн асуудлыг дэвшүүлэн тавьж, шүгэл үлээжээ. 

Улмаар Булган аймгийн цагдаагийн газрын удирдлагууд болох газрын даргаар ажиллаж байсан хурандаа Л.Ганбаатар, дэд дарга дэд хурандаа Б.Баттулга, Захиргааны тасгийн дарга, дэд хурандаа Б.Өнөрбат, Замын тасгийн дарга, дэд хурандаа Д.Мягмаржав нарт хариуцлага тооцох, шударга ажиллах, үнэн үг хэлсэн албан хаагчийг гадуурхаж, дарамтлахгүй байхыг хүссэн нь өнөөдөр олны сонорт хүрч, өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас шийдвэр гарлаа. 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар удирдуулсан ажлын хэсэг Булган аймагт томилогдон ажиллаад, тухайн үед Булган аймгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Л.Ганбаатарыг ажлаас нь чөлөөлж, дэд даргыг тушаал бууруулжээ. 

Мөн, хэсгийн төлөөлөгч О.Цэлмэгийг албаны нууцтай холбоотой мэдээллийг олон нийтэд задруулсан эсэх дээр нь хэрэг үүсгэн шалгаж байгааг ч нуусангүй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.191.211

Үнэн ярьсан хүнд хэрэг үүсгээд байдаг нь сонин л бн бусад хууль бусаар томилогдсон хурандаа ганбаатар нөхөрт ял өг энхамгалан ах нь сайд мөнгийн төлөад гаргаад авах биз үнэн бузар нүдний булай хулгайчид их байх юмаа

Иргэн
1 жилийн өмнө
202.55.188.42

ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХЭД НЭГ ӨДРИЙН ЦАЛИН ТАТАЖ АВААД ЮУНД ЗАРЦУУЛДАГ ЮМ БЭ. ЦУГЛУУЛСАН МӨНГӨӨ ТУГНЫХАА ӨМНӨ ОВООЛООД ТАВЬДАГ ЮМ БОЛ УУ.

Зочин
1 жилийн өмнө
103.161.242.94

Юуны чинь нууц задлах харин ч шудрага жинхэнэ ардчилсан улсын цагдаа....түүнийг буруутгах ёсгүй....буруутгавал цагдаагийн албаны нэр хүнд ул болно....

Зочин
1 жилийн өмнө
202.179.13.74

Yu genee yu nuuts we amdrah gej ybaa hvn tsalin yrihaar nuuts boldog ymuu yu gej iliireed bnaa ene mongold er vnen vg helsen hvn gemten bolchih ymaa

Зочин
1 жилийн өмнө
202.9.46.107

Залуу боловсон хүчнээ дэмжиж ажиллаач дээ нэг л их идсэн уусан шуналтай дарга нар байх юм ханаж цадсан бол эх орондоо санаа тавиач удирдах ажил хийгээд байгаа нөхдүүд ээ!

Зочин
1 жилийн өмнө
73.75.212.79

Yahaaraa uneniig ilchilsen hund ymar hereg uusgej shalgah we ARD olni Gants naidwar Tsagdaagiin baiguullaga SHUDRAGA baigaasai

Гонгор
1 жилийн өмнө
202.126.88.76

Баруун солгойгүй цалин хасах нь албаны нууц уу хахаха

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.