СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-08-26

Ж.Цолмон: Бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол бол эдийн засагт оруулах том хувь нэмэр

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

“Эрүүл мэнд гэж өвчин эмгэггүй байхаас гадна бие бялдарын зөв хөгжил, сэтгэл санааны амгалан тайван байдал, нийгмийн сайн сайхан байдлыг хэлнэ” гэж ДЭМБ тодорхойлсон байдаг. Тэгэхээр хүмүүс бидний эрүүл мэндийн байдал нь бие махбод, сэтгэл санаа, нийгэм гэсэн гурван хүчин зүйлээс хамаардаг байх нь. Энэ гурвын аль нэг нь доголдсон тохиолдолд “Эрүүл мэнд” гэдэг ойлголт байхгүй.

Дээрх гурван хүчин зүйлийг гурван тэнхлэгийн дагуу авч үзье. Бие махбодийг босоо тэнхлэг, сэтгэл санааг хэвтээ тэнхлэг, нийгмийг хөндлөн тэнхлэгт байрлуулъя. Бие махбод эрүүл байна гэдэг нь өвчин эмгэггүй, үйл ажиллагаа хэвийн явагдахыг хэлнэ. Хүний бие махбод, эрхтэн тогтолцоо, дархлааг тархи удирддаг. Гэхдээ хүний сэтгэл санаа,  оюун ухаан нь зарим тохиолдолд бие махбодоос дутуугүй нөлөөг рүүл мэндэд үзүүлдэг юм.

Та бидний сэтгэл санаа, оюун ухаан, бие мах бод бүхэлдээ нийгмээс хамаардаг, эргүүлээд нийгмийг бүрэлдүүлдэг. Жишээлбэл, эхээс төрөхөөс ухаантай, эрүүл бие махбодтой төрсөн ч ямар нийгэмд өсөж хүмүүжиж байгаагаас шалтгаалаад ямар хүн байх, нийгэмд ямар байр суурь эзлэх, ямар амьдралын замыг сонгох нь шийдэгддэг. Тодорхой насанд тодорхой ур чадварыг сургахгүй бол тэр ур чадвар дараа нь өөрөө аяндаа бүрэлдэн тогтоно гэж үгүй. Тийм учраас хүүхэд болгон өөрийн бие махбодыг мэддэг, сэтгэл санаагаа удирдаж чаддаг бол зөв нийгмийг үүсгэж болно. “Мауглийн үлгэр”-ээс харахад чонотой өсвөл чоно болно, сармагчинтай өсвөл сармагчин болно. Харахад, бие махбод нь хүн боловч сэтгэж бодох, үйлдэл нь хүнээс тэс ондоо байна.

Стресс бухимдал нь сэтгэцийн төдийгүй бие махбодын өвчин үүсгэдгийг эрдэмтэд тогтоогоод байна. Удаан хугацаагаар стресст орсон хүн бие махбодын хувьд ядарна, нойргүйднэ, хөдөлмөрийн чадвараа алдана, цаашлаад хорт хавдар, осол гэмтэлд өртөх өндөр эрсдэлтэй болдгоос гадна хөдөлмөрийн чадвараа алдахад хүрдэг. Нөгөө талаас стресст орсон хүн сэтгэлээр унах, гутрах, түгших, архинд донтох зэрэг сэтгэл зүйн эмгэг байдалд орох төдийгүй амиа хорлох, гэмт хэрэг үйлдэх зэрэг эрсдэлд ордог.

Өнөөдрийг хүртэл Монгол Улсад хүн хэр эрүүл амьдарч байна вэ гэдэг судалгаа цогц байдлаар хийгдээгүй байна. Эрүүл мэндийн судалгааг хийхдээ зөвхөн эрхтэн тогтолцоо, өвчний ангиллаар нь салган судалсан судалгаа давамгайлж байна.  Тийм ч учраас монгол хүний бие махбод, сэтгэл санаа, нийгмийн сайн сайхан байдлыг бий болгоход:

1. Одоогийн байгаа нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж судалгаа явуулах;

2. Судалгаанд үндэслэсэн тоо баримтад тулгуурлаж хөгжлийн бодлого, төлөвлөгөө нарийвчлан гаргах;

3. Олон нийтэд зориулсан эрүүл мэндийн цогц боловсролыг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлага урган гарч байна.

Монгол Улсын иргэдийн эрүүл мэндийн байдлыг 3 хэмжээст зураглалаар аваад үзвэл бие махбодын эрүүл мэнд дунд зэрэг, сэтгэл санаа, оюуны эрүүл мэнд муу, харин нийгмийн эрүүл мэнд харьцангуй өндөр үзүүлэлттэй байна. Нийгмийн эрүүл мэнд гэдэг нь нийгэмд тухайн хүний эзлэх байр суурь, үнэ цэн, нийгмийн сайн сайхан байдлыг хэлэхгүй. Нийгмийн сайн сайхан байдал буюу “Social well-being” гэдэг нь хүн нийгмийн амьтан учир бие биенээсээ байнга хамаарч, сайн сайхан байдал нь бусдаас шалтгаалж байдаг. Өөрөөр хэлбэл хүн нийгмийн зүгээс хайр ивээл, энэрлийг байнга харж, хүлээж, хүсэж байдаг. Өнөөгийн нийгэм хүндээ ээгүй байгаа нь нийгмийг бүрдүүлж буй иргэд, хувь хүний хүмүүжил, боловсрол, ёс зүйн байдал доройтож байгаатай холбоотой.  Эрүүл мэндийн боловсрол, эзэмшсэн дадал, туршлага нь хүний нийгэмд эзлэх байр суурийг үнэ цэнтэй болгож, ирээдүйн сайн сайханд хүргэдэг. Хамгийн гол нь сэтгэцийн эрүүл мэнд сайн байснаар амьдралынхаа зорилгыг зөв тодорхойлж, стресст орохгүй байхын тулд өөрийгөө удирдан залж, амьдралаас сэтгэл ханамж авч чаддаг. Мөн нийгэмдээ идэвхтэй, хэрэгтэй хүн байх боломжийг бий болгоход чухал ач холбогдолтой. Энэ бүхний цаана гэр оронтой байх, ажилтай байх нь хамгийн чухал үзүүлэлт юм. \Ажилгүйчүүдийн түвшин 20-24 насанд хамгийн их буюу 31.3%, ажилгүй иргэдийн 53.3 % нь ажил хайгаад олдоггүй, ажлын идэвхгүй 814053 хүн, гэр оронгүй иргэдийн тоо 420 Үндэсний статистикийн хороо\.

Нийгмийн сайн сайхан байдал нь нийгмийн эрүүл мэндийг хангахад чухал үүрэгтэй. Олон улсын эрдэмтдийн cross sectional урт хугацааны судалгаагаар нийгмийн сайн сайхан байдал нь хувь хүний эрүүл мэндийн төлөв, насжилт, амьдралын эрүүл хэв маяг, сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн идэвх, үр бүтээмж, хүрээлэн буй орчин эрүүл, сайн сайхан байхад нөлөөлж буй хүчин зүйлүүдтэй холбоотой нь нотлогдсон болно.

Нийгмийн сайн сайхан байдлыг хэмжсэн хэмжүүр судалгаа манайд байхгүй байна. Нийгмийн сайн сайхан байдлын судалгаа нь хувь хүний мэдээллээс бүрддэг. Жишээ нь: гэр бүлийн орлого, ажилгүйдлийн төвшин, тухайн оршин сууж байгаа газарт гарч буй гэмт хэргийн тохиолдлууд гэх мэт хэрэглээ, психометрийн болон single items хэмжигдэхүүнээр хэмжигддэг.

Энэ бүгдээс харахад эрүүл мэнд гэдэг нь зөвхөн өвчний тухай биш бие  эрхтний хувьд эрүүл, амьдралын хэрэгцээгээ хангах чадамжтай, урт удаан, эрүүл, үр бүтээлтэй амьдрахын тулд нийгэмдээ үнэ цэнтэй, оролцоотой байхыг хэлж байна. Иймд бүх нийтийн эрүүл мэндийн цогц боловсрол нь хүн өөртөө анхаарал тавих, эрүүл мэнддээ анхаарах улмаар эрүүл мэндээ сайжруулахад чухал ач холбогдолтой. Амар амгалан, тайван байдал, эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой экосистем, өөрийн таатай гэр орон нь орчны болон нийгмийн хүчин зүйл болно. Хувь хүний зүгээс хамаарах хүчин зүйлд идэвхтэй хөдөлгөөн, зөв хооллолт, эерэг сэтгэлгээ, эрх чөлөөт байдал зэрэг хамаарна. Эрүүл мэнд нь нийгэм, эдийн засаг болон хувь хүний хөгжлийг дэмжих гол хүчин зүйл болж байна. Эрүү мэндийн боловсролыг бүх нийтэд бий болгож өгснөөр хувь хүний, орчны, нийгмийн сайн сайхныг нэгэн зэрэг бий болгох том хувь нэмэр юм.

Ж.ЦОЛМОН

АШУ-ы доктор, профессор 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Оогрггргишүүн гишүүн н эргүй н 4
1 жилийн өмнө
203.91.115.54

Оогргг

Зочин
1 жилийн өмнө
202.9.47.8

Баярлалаа миний охин сайхан харагдаж байна шүү нэж нь

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.