СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сэлбэ, Дунд голын хамгаалалтын бүсийг орон нутгийн хамгаалалтад авах асуудлыг НИТХ-аар хэлэлцэнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Хурлаар Сэлбэ, Дунд голын хамгаалалтын бүсийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг танилцуулжээ.

Нийслэлийн нутаг дэвсгэр нь дөрвөн усны сав газарт хуваагддаг. 2021 оны усны бүртгэлээр 367 усны сан бүхий газар бүртгэгдсэн бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутагт 29 гол, дөрвөн нуур, 44 булаг хамрагдаж байна. НИТХ-ын 2016 оны тогтоолоор Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн, усны сан бүхий газарт хамаарах 15 гол, горхинд онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоосон. Энэхүү тогтоолоор юм.

Сэлбэ, Дунд гол нь Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл ихтэй зуслан, гэр хорооллын болон барилгажсан суурьшлын бүс дундуур урсаж, Туул голд цутгадаг. Сүүлийн үед үер усны нөхцөл байдал үүсэж буй тул үерийн эрсдэлтэй газруудыг тодорхойлж, эрсдэлийг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах шаардлага үүссэн. Иймээс Сэлбэ-Дунд голын дагуу нийт 50.6 км урттай, 534 га талбайг Орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар холбогдох байгууллагуудаас санал авч, зөвлөлийн хурлаар хэлэлцүүлжээ.

Хурлаас тэмдэглэл гарч, гишүүдийн саналыг тусган, тус асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.