СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-08-25

🔴LIVE: С.Баяр: Төлөөллийн ардчилал, сонгуулийн суурь зарчим Чингис хааны үед өвөрмөц хэлбэрээр хэрэгжиж эхэлсэн

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

XБНГУ-ын Конрад Аденауэр Сан Монгол Улсад суурин төлөөлөгчийн газраа байгуулж, үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан “Монголын ардчилал: Өчигдөр, өнөөдөр” ардчиллын VII чуулган болов. Тус чуулганд Ерөнхий сайд асан С.Баяр оролцож, үг хэллээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр: 

-“Монголын ардчилал: Өчигдөр, өнөөдөр” ардчиллын VII чуулганд оролцож үг хэлж байгаадаа баяртай байна. 

Өнөөгийн Монгол Улсын ардчилал балчир залуу боловч ардчиллын талаарх сэдэв олон салаа мөчиртэй мод шиг том сэдэв гэж бодож байна. Нэг илтгэгч, тэр тусмаа мэргэжлийн судлаач би 10 минутад багтааж энэ том сэдвийн талаар ярьж чадахгүй л дээ. Энд байгаа хүмүүс нийлээд 10 цаг, магадгүй 10 өдөр яриад ч барахааргүй том сэдэв юм болов уу. Гэхдээ би Конрад Аденауэр Сангаас надад тавьсан үг хэлэх саналыг зориглон хүлээж авсан юм. Хоёр учир шалтгаан надад байгаа юм. 

Нэгдүгээрт, би 66 настай. Амьдралынхаа 33 жилийг хуучин нийгэмд амьдарсан. Дараагийн 30 жилийг ардчилсан тогтолцоо руу шилжих шилжилтийн үед амьдарч байгаа. Хуучин амьдрал минь ямар байж байгаад өнөөдөр яаж өөрчлөгдсөн гэдгийг өөрийн нүдээр харж, өөрийн биеэр туулж байгаа гэрч учраас ардчиллын талаар ярих бололцоо надад байна гэж үзэж байна. 

Хоёрдугаарт, миний бие зөвхөн ардчилсан өөрчлөлт, шилжилтийн үеийн амьд гэрч байх төдийгүй

Надтай адил Монголын улс төрийн тайзнаа гол дүр бүтээж байсан, одоо ч бүтээж байгаа олон эрхмүүд өнөөдрийн энэхүү танхимд байна. Тэдэндээ энэ сайхан өдрийн баярын мэндийг тусгайлан хүргэе гэж бодож байна. 

Монголын ардчиллын талаар цөөн хэдэн үгийг хэлэх гэж байна. Ингээд үндсэн сэдэв рүүгээ оръё. 

Өнгөрсөн үед ардчилал гэж зүйл байсан уу гэдэг сонирхолтой асуулт гарч байна. Энэ талаар олон сайхан ном, хэвлэл, судалгааны бүтээл байдаг. Манай улс маш богино хугацаанд, ардчилсан хувьсгалыг их идэвхитэй эхлүүлсэн байдаг. Манай улс Ази тивийн өнө эртний улсуудын нэг. ЗХУ-ын нөлөөлөл ихтэй учраас бусад Азийн улс гүрнүүдээс эрс ялгаатай байсан. . Нөгөөтэйгүүр манай нийт хүн амын 75 хувь нь 35-аас доош настай байдаг. Залуучууд шинэ сэргэг зүйлийг хүлээн авах чадвар өндөртэй байдаг. Манай улсын залуус 1970 оноос зүүн европод мянга мянгаараа суралцсан нь ч нөлөөлсөн. Энэ мэтийн том жижиг хүчин зүйлүүдийг ардчиллыг бий болгосон гэж боддог. 

. Одоо ч хэвээр байгаа. 

Монголчуудын эрх чөлөөг эрхэмлэсэн энэ байдал нь нүүдэлчин ахуйтай холбоотой гэж боддог. Олон мянган жилийн турш нүүдэлчид байгалийн хуулиас өөр ямар нэгэн дүрэм журам, дээрээс эсвэл гаднаас тунхагласан удирдлага захиргааг хүлээн зөвшөөрөх дургүй ард түмэн байсаар ирсэн.

Асуудлыг олонхоороо шийддэг байсан уламжлалтай ард түмэн юм. Чингис хааныг ардчилсан үзэлтэй зүтгэлтэн байсан эсвэл тухайн үеийн Монголын нийгэм сүрхий ардчилсан нийгэм байсан гэж би нотлох гэж оролдохгүй.
Мянган жилийн өмнө талын нүүдэлчид төрийн хэрэгт өнөө цагийн ардчиллын арга хэлбэрийг ашиглаж байсан. 

Тогтвортой, зохион байгуулалт сайтай төр засгийг хүчээр биш эвээр, дарангуйллаар биш зөвшилцлөөр, тулгалтаар биш сонгуулиар байгуулах ёстой гэдгийг талын нүүдэлчид эрт дээр үеэс мах, цусандаа шингэтэл ойлгосон юм болов уу гэж би боддог. 

Ардчилсан механизм ашиглахаас гадна нийгэм, эдийн засаг, гадаад харилцаанд хүртэл өнөөдөр дэлхий нийт чухалчлан үзэж байгаа зарчим, арга хандлагыг Чингис хаан нэвтрүүлж байсан нь сонин.

Төрөө байгуулах ардчилсан механизм нь араасаа чөлөөт худалдаа, эрх зүйт харилцаа, шашны үзэл зэргийг дагуулдаг нь нэг ёсны зүй тогтол байж мэдэх юм гэж боддог гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.