2022 онд олон тооны адуу хулгайлж байсан этгээдүүд дахин гэмт хэрэг үйлдсэн байсныг илрүүлжээ.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн Цагдаагийн Газарт “2023 оны долоодугаар сарын 28-ны өдрөөс хойш миний 28 тооны адуу хайгаад олдохгүй байна“ гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Уг мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Говь-Алтай аймгийн харьяат Д, Баян-Өлгий аймгийн харьяат Н нар нь бүлэглэн үйлдсэн болохыг илрүүлэж, шалгатын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Түүнчлэн дээрх этгээдүүд 2022 онд бусдын олон тооны буюу 22 тооны адуу хулгайлсан болох нь илэрчээ.
Иймд малчид та бүхэн малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж малаа байнгын хариулга, маллагаатай байлгах, мал хамгаалах бүлэг, сайн дурын хөдөлгөөн өрнүүлэх идэвхтэй оролцох шаардлагатай байна. Мөн малаа им тамгатай болгох, шилмэл хурдан удмын гойд ашиг шимтэй малаа зурагжуулах, бүртгэлийн карттай болгох, малын байршил тогтоогч /GPS/ болон бусад орчин үеийн дэвшилтэд технологийг ашиглах, туслах малчин авч ажиллуулахдаа цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.