СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-08-25

13 давхарт гарсан хүүхдүүдийг аюулгүй болгожээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Бага насны хүүхэд өндөр барилгаас зүүгдэж байна гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. 

Тодруулбал Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны наймдугаар сарын 25-ны өдөр 14:19 цагт "Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо Санни таун хотхоны байшингийн ирмэг дээгүүр 8-9 орчим насны хүүхдүүд яваад байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Уг мэдээллийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж шалгасан байна. Улмаар хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч тэдний аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Иймд иргэд та бүхэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдийг ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.