Олноо "Авлигал хороолол" хэмээн нэрийдсэн "Акуа гарден" хорооллыг барьж буй "M&G констракшн" компанийн захирал А.Амарбаясгалан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд хандлаа. Хэвлэлийн бага хурал хийсэн гол зорилго нь Нийслэлээс "Дулааныг нь өгөхгүй" гэсэн тул арга буюу гарч ирсэн аж.
Тэрээр усан парк байгуулна гэж газар авчихаад орон сууцны хороолол барьсан гэх асуудлын талаар "Усан паркын суурийг цутгасан боловч Нийслэлээс зөвшөөрлийг нь өгөөгүй, ажлыг нь зогсоосон" гэв. "Ямар, ямар хүмүүс танай газрыг булаах гээд зөвшөөрлийг чинь цуцлуулахаар хөөцөлдөөд байгаа юм бэ?" гэсэн асуултад Нийслэлийг буруутгасангүй. Тодорхой тооны улс төрчид Нийслэлд нөлөөлж газрыг маань булааж авах гээд байна гэж хаяагаа манаж байх юм.
Нийслэлийн Засаг дарга "Авлигал хорооллыг нураана" гэсэн боловч одоо болтол албан ёсны бичиг нь гар дээр нь ирээгүй байгаа аж. Тэгэхээр нэг ч өдөр ажил нь зогсоогүй манайхыг нураатлаа хол байна аа гэсэн санааг А.Амарбаясгалан цухалзуулж байх юм.
А.Амарбаясгалан захирлын хэвлэлийн хурлаар хөндсөн бас нэг чухал асуудал нь "Акуа гарден" хорооллын дөрвөн блок, 680 айлын орон сууцнаас 500 нь эзэнтэй болсон ба нийт 40 тэрбум төгрөг орж ирчихээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, тус компани ёстой л хаданд хавчуулагдаж халиуны зулзага болчихжээ.
Нэг талаас Нийслэл, олон нийтийн дургүйцэл, нөгөө талаас 500 захиалагч, тэдний 40 тэрбум төгрөг дунд "M&G" дэнжигнэж байгаа аж. Өдөр бүр уйлж ирэх захиалагчдаа аргадахад багагүй нээрв зарцуулж байгаа нь ч тодорхой болжээ.
Гэхдээ түүнд гарц бий. Тиймдээ өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, манайд ямар ч "но" байхгүй. Бүх зөвшөөрлөө авсан. Зөвшөөрөлд гарын үсэг зурсан албан тушаалтнууд авлигал авсан эсэхийг сэтгүүлчид та нар шалга хэмээн нохойтож байх юм. Шуудхан хэлбэл, нураахдаа тулбал бүх бурууг Нийслэл, тэр дундаа Нийслэлийн Засаг дарга үүрнэ шүү гэсэн далд мессежийг өнөөдрийн хэвлэлийн хурлаараа хэлчихлээ. "Манайхыг нураавал татвар төлөгч та нарын мөнгөөр төлнө шүү" ч гэж заналхийлэхээ мартсангүй.
Гэрэл зургийг Л.Даш
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Hewleliin baga huralaa sain oilgoogvi setguulch bn.Yaj ingej bichij chadaj bn aa.Mongonii setguulch.
Zugeer medeelel hurgechihej boldoggui umuu? Dund ni nus naaj baihaar
Зөв л юм ярьж байна шд. Хүний эд хөрөнгийн шууд булааж авдаг ч хүн гэж хаана байхав, төр ч гэсэн чадахгүй. Ямар хууль засаглалгүй улс оронд амьдраад байгаа юмуу? Нийтлэл бичиж байгаа сэтгүүлч Д.Төв минь мөнгө улаан нүд цагаан шүү. Зөв л амьдараарай глг минь
Ene zahirliin helj bgaa unenii huvitai l yum yarij bna.. Herev nuraahdaa tulval adilhan l shiidver gargah heregtei... Hunii huviin ed horongo, ezemshliin gazriig hucheer dalailgaj ingej shuud nuraana, avna gej bolohgui sh dee