- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш мэргэжлээр сурах оюутнууд болон багш магистрын зэргээр суралцах бол төр төлбөрийг 100 хувь бүрэн даана гэж мэдэгдлээ.
Боловсролын шинэ сэргэлт чуулган болж байна. Үүнд боловсролын салбарын багш, ажилтнууд, Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүд хамтран тус салбарын шинэчлэл, шинээр батлагдан гарсан багц хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөлдөж байгаа юм.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавьсан илтгэлдээ багш мэргэжлийг сонгож байгаа оюутнуудын болон дотоодын сургуульд магистрт суралцах багшийн сургалтын төлбөрийг 100 хувь Засгийн газар хариуцахаар болж байгаа тухай танилцуулжээ.
Түүнчлэн гадаадад суралцах, англи хэлний болон цахим мэдлэг, цахим ур чадвараа дээшлүүлэхэд нь дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.