СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

25 настай эрэгтэй зам тээврийн ослоор амиа алджээ

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Хан-Уул дүүрэгт экскаваторын хойд талаас мотоциклтой хүн мөргөж, машины эд ангид хавчуулагдаж амиа алджээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн автозамын уулзвар, автозамын зорчих хэсэгт экскаваторын хойд талаас мотоциклтой хүн мөргөн экскаваторын эд ангид хавчуулагдсан, цогцсыг гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг ОБЕГ энэ сарын 25-ны өдрийн 02.45 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход байсан тул “Холматра”-гийн задаргааны багаж ашиглан цогцсыг гаргаж, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчид шилжүүлэн өгчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Bi
9 сарын өмнө
66.181.161.227

Энэ мото унасан хүмүүс 2 эгнээний хоорондох зайгаар яваад хажууд нялагдчих гээд үнэхээр төвөгтэй байгаа шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.