Цагдаагийн газраас 10-13 настай охидыг дагаж, авч явахыг завдсан этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Энэ сарын 22-ны өдөр нэгэн иргэн цахим хуудаснаа “10-13 насны хоёр охиныг нэг эрэгтэй хулгайлахыг завдсан” гэх мэдээллийг нийтэлсэн.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс “Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 08 дугаар сарын 22-ны 19 цаг 30 минутад “БЗД 4 хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий хотхонд байрлах дэлгүүрийн гадаа манай 10 настай 13 настай 2 эмэгтэй хүүхдийн араас эрэгтэй хүн дагаад та 2 дэлгүүрээс юм хулгайлсан байна гээд авч явах гэсэн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Уг мэдээллийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд авч холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, тухайн этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Яаралтай барьж ав.энэ нөхөр дараа нь бас энэ аргаараа нялх охидыг авч явж бузарлана.аягүй бол аминд нь хүрнэ.