СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-08-24

Иргэд 82 сая төгрөгийн үнэлгээтэй газраа 250 сая төгрөг хэмээн үнэлэх болжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

ГССҮТ-ийг “Содон” хороололтой холбох авто замын ажил 11 нэгж талбар газраа чөлөөлөхгүйгээс болж удааширч байна.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 13 байршилд шинээр холбоос зам хийж байгаа. Үүний нэг болох Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил үргэлжилж байна. Тус бүтээн байгуулалтын газар чөлөөлөлтийн ажил 2022 оноос хойш үргэлжилж байна. Газар чөлөөлөлт бүрэн дуусвал газар шорооны ажлыг энэ жилдээ 90 хувьд хүргэх боломжтой.

Гэсэн ч айлууд газраа чөлөөлөхгүй байгаагаас үүдэн бүтээн байгуулалтын ажил удааширч эхэлжээ. Эдгээр айл өрхүүд газрын тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, 3-4 дахин их төлбөр нэхэмжилж байгаагаас болж тус замын ажил саатжээ. Тухайлбал

ГССҮТ-ийг “Содон” хороололтой холбох авто зам ашиглалтад орсноор хоногт 26-35 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай үндсэн зам болох юм. Тус зам нь зургаан эгнээ бөгөөд хоёр талдаа тойрогтой, гүүрэн гарцтай байх юм. Бүтээн байгуулалтын хүрээнд эхний нүхэн гарцын ажлын суурь бэлэн болжээ.

Энэхүү замыг ашиглалтад оруулснаар Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг 50 хувь бууруулна гэж тооцооллыг мэргэжлийн байгууллагаас гаргажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.7

Эргүү малнуудад ийм л үед нь төрийн төмөр нүүрийг харуул л даа

Зочин
1 жилийн өмнө
59.153.86.55

Зах зээлийн нийгэмд иргэн өмчөө хэд гэж үнэлэх нь хувь хүний эрх. Нийтийн эрх ашгийн төлөө нийслэлийн удирдлага тохиролцох л хэрэгтэй. Нийтэд зарлаж үзэн ядуулах арга хэрэглээд байна уу? Үгүй юу?

ард
1 жилийн өмнө
139.5.219.47

зах зээлий нийгэмд иргэд үнэ хүргэхийг л бодно. байр авч өгөх хэрэгтэй шдээ. тэгвэл зөвшөөрөх биз

zochin
1 жилийн өмнө
66.181.161.112

Gazraa chuluuluuchee shunal ihdvel shulam bolno

Зочин
1 жилийн өмнө
59.153.112.199

2тэрбум гэсэн ч яадаг юм.сда

Шшш
1 жилийн өмнө
66.181.161.103

Өө хөөрхий тойруулаад л замаа барьчихвал яаасийн тэгээд тойруулж барихад гарсан илүү зардлаа нэхэмжлээд шүүхэд өгсөн нь дээршдээ үсрээл 50 м дотор л тойрох байхдаа

Иргэн
1 жилийн өмнө
203.91.115.47

Яагаад болохгүй гэж яагаад бүхэл бүтэн газар мэдээж амьдрах байшин сав байж л байгааш дээ ногоон байгууламж бүгд үнэлгээтэй харин ч 250 сая гэж байгаа бол өгөх л хэрэгтэй ш дээ.Иргэнийхээ өмчийг үнэгүйдүүлж байгаа нь харин тэнэг харагдаж байна даа

Шагай
1 жилийн өмнө
202.55.188.119

Зөв тухайн иргэн өмчлөлөө хэд гэж зугатах эрх нь байгаа биздээ. Угаасаа 82саяд хаана юу авах бэ байрны үнэ тэнгэрт хадаж байхад газрын үнэ тэнгэрт гарахад яах вэ дээ

Иргэн
1 жилийн өмнө
106.102.11.203

Орон нутаг хөдөө рүү нь буцаагаад зайлуулаач ээ. Өмхийрсөн заваан юмнуудыг

Оюун
1 жилийн өмнө
103.212.118.15

Өндөр үнээр үнэлсэн байна хашаа байшин үсрээд 50 сая л биз дээ бүү давраач

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.