Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багийн 1 дүгээр хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэн утаанд угаартсан хөдөлж чадахгүй байна гэсэн дуудлагыг 08.23-ны өдрийн 23:20 цагт хүлээн авчээ.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 15х8 метрийн хэмжээтэй байшинд цахилгаан тогоонд хоол залгаатай орхисноос О /48 настай, эрэгтэй/ хөдлөх боломжгүй, угаартсан, А /10 настай, эрэгтэй/, Э /9 настай, эмэгтэй/, А /6 настай, эмэгтэй/ нар ухаан алдсан байдалтай байсныг утаажилтын бүсээс гарган, эмнэлгийн анхны тусламж үзүүлж аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахын эмчид хүлээлгэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэнэгүүдээ наад халуун тогооноосоо салаачээ