Moнголын шайбтай хоккейн өсвөр үе, бага насны ангиллын УАШТ өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд боллоо. Сэлэнгэ, Улаанбаатар, Дархан-уул, Орхон аймгуудаас нийт таван баг тамирчид оролцож авхаалж самбаагаа сорьсон юм. Moнголын шайбтай хоккейн өсвөр үе, бага насны улсын аваргаар тус аймгийн "Бугант" баг шалгарав.
Удаах байранд Шарын голын “Золбоот тамирчид” баг, Эрдэнэтийн “Хангарьд”баг тус тус шалгарав. Мөн тэмцээний шилдэг довтлогчоор Шарын голын “Золбоот тамирчид” багийн Б.Ишхишиг, шилдэг хамгаалагчаар Эрдэнэтийн “Хангарьд”багийн Б.Билгүүн, шилдэг хаалгачаар Шарын голын “Золбоот тамирчид” багийн хаалгач Н.Дэлгэрмөрөн, шилдгийн шилдэг тамирчнаар Сэлэнгэ “Бугант”-ын Э.Амартөр нар шалгарав.