СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-08-24

Шадар сайд С.Амарсайхан Америкийн Нэгдсэн Улсын тусгаар тогтнолын 247 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд оролцов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Шадар сайд С.Амарсайхан Америкийн Нэгдсэн Улсын тусгаар тогтнолын 247 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд оролцжээ.

Манай хоёр улс 36 жилийн өмнө төр, засгийн түвшинд албан ёсоор харилцаж эхэлснээр Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын найрсаг харилцаа, тал бүрийн хамтын ажиллагааны хүрээ ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйл, стратегийн сонирхол, ард түмний хамтын хүсэл тэмүүлэлд тулгуурлан жилээс жилд өргөжин хөгжиж байна.

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрээр Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хороог 2004 онд байгуулсан.

Шадар сайд С.Амарсайхан Монгол, Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны монголын талыг даргалдаг бөгөөд тус хорооны 7 дугаар хуралдааныг хэдхэн хоногийн дараа Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй яриа хэлэлцээ хийхээр бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ. Монгол Улс ирэх он жилүүдэд хоёр улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг ялангуяа худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах эрмэлзэл их байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.