СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-08-24

“Хятад түлээ” буюу 177 тэрбумын импортын нүүрс хэний шахаа вэ?!

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Хааяа бид төр засгаасаа “...Арай үгүй байлгүй дээ” гэсэн тогтоол шийдвэр сонсдог боллоо. Супер жишээ нь ...Хотын бондын 177 тэрбумаар Хятадаас нүүрс ачиж авчраад ирэх өвөл түлнэ” гэсэн Эрчим хүчний сайдын мэдэгдэл байна.

Сайд Б.Чойжилсүрэн НИТХ-ын 2023 оны наймдугаар сарын 9-ний хурал дээр очоод “...Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад заруулах 177.5 тэрбум төгрөгөөр сайжруулсан түлшинд хэрэглэж байгаа мидлингийг хагас коксоор сольж үйлдвэрлэнэ. БНХАУ-аас 115 мянган тонн хагас коксын түлшийг импортолно. Түүгээр 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш нэг жилийн хугацаанд сайжруулсан түлш үйлдвэрлэнэ. Ингэснээр агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс хоёр дахин бууруулна. Улмаар ирэх жилээс 600 мянган тоннын хүчин чадалтай хагас коксжих нүүрсний үйлдвэрийг Багануурын нүүрсний уурхайг түшиглэн барина” гэж хэлсэн.

Өө бүр, тооцоо гаргачихсан, “...Төдөн тонныг ачиж авчирна” гээд ярьж байгаа юм. Ингээд л иргэд, .

Ер нь бол угаасаа нүүрсэн дээр амьдардаг монголчуудад “...Нүүрс импортолж авчраад түлнэ” гэхээр яагаад ойлгогдохгүй байгаа юм. Ядаж байхад дэлхийгээрээ нүүрснээс татгалзаад эхэллээ. Эрчим хүчний эх үүсвэрүүдийг ээлж дараалан нээсээр байна. Тэгэхээр .

Дээрээс нь таван жилийн тэртээгээс “...Хотын утааг багасгалаа, хорыг нь арилгалаа” гэж хашгичсаар ирсэн улстөрчид шахмал түлшний далимаар шахаа хийсээр ирсэн үү гэдэг эргэлзээг бий болголоо.

Угаасаа энэ сайжруулсан шахмал түлш нь мидлинг, тэгээд барьцалдуулагчаас бүтдэг. Бүтцийнх нь талаар “Тавантолгой түлш” компанийн ахлах зөвлөх, Монгол Улсын зөвлөх инженер Г.Бадамхатан өнгөрсөн жил “...Манай шахмал түлшний 95 хувь нь Өмнөговиос зөөж авчирч байгаа угааж баяжигдсан эрчим хүчний нүүрс байдаг. Тодорхой хэмжээгээр тоос шороо механик хольцууд нь салсан нүүрс байгаа. Энэ нүүрсэн дээр холбогч бодис SB гэх Хятадад үйлдвэрлэсэн шахмал түлшний зориулалттай, цагаан шаргал өнгөтэй хуурай болисыг хэрэглэсэн. Үүнийг шахмал түлшиндээ хэрэглэхдээ шахмалын хольцыг  зуурах усанд хольж хэрэглэдэг учраас бага орцтой ордог” гэж байв.

Мидлинг буюу дээрх инженерийн хэлсэн эрчим хүчний нүүрсийг “Энержи ресурс”-ээс авдаг байв. Сүүлийн хоёр өвөлд мидлингээ хаанаас нийлүүлсэн нь тодорхойгүй. Утаа ихэссэн. Барьцалдуулагч буюу холбогч бодисыг Хятадаас авдаг. Бас шуудайгаа ч Хятадаас голдуу импортолдог. Тэгэхээр хотынхныг өвөл дулаацуулах шахмал түлш маань “хятад түлээ” болчихсон. Энэ түлээгээр Монголын төрийн “...Монголд үйлдвэрлэв” буюу үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг цохиод унагачихаж байгаа юм. . Хоёр жилийн өмнө “Тавантолгой түлш” компани, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Тэгэхэд “Тавантолгой түлш” компанийн захирал М.Ганбаатар нь  “...Манай компани 1000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний талаас илүү хувийг импортоор авдаг байна. . Гэвч энэ нь ажил хэрэг болж гүйцэлдэлгүй өнөөдрийг хүрчээ. Нэмээд . Ер нь тэгээд бүх “орц”-ыг гаднаас авах нь яагаад ч сайн зүйл биш. л гэсэн үг.

Дээрээс нь . Гэтэл нүүрс импортоор оруулж ирэх тухай энэ үйл ажиллагаа нь нүүрсний хулгай “нүүр”-ээ өөрчиллөө гэх хардлагыг бий болголоо. Тиймээс , бүгдээрээ.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 167 (7152)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ХЯТАДЫН КОЛОНИ АР МОНГОЛ
1 жилийн өмнө
139.5.217.30

Хятадын боол Чойжилсүрэн боолыг шоронд оруулах хэрэгтэй.Мөн боол Хүрэлсүх Оюун-эрдэнэ Сү.Батболд Өнөрболор нарыг мөн шоронд хийх хэрэгтэй. Энэ боолуудын 1-г буудах хэрэгтэй Үгүй бол бид тун удахгүй албан ёсоор 100% Хятадын колони Ар Монгол болно. 2024 онд МАН -г УИХ -н сонгуульд сонгож огт болохгүй !!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.