Монголын Органик ногоон хүнсний холбоо ТББ-аас “Веган Фестиваль-2023”-ыг энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ жилийн фестиваль нь дэлхий дахинд 8 сарын 26-нд тэмдэглэдэг “Төрөл зүйлээр ялгаварлахыг зогсоох Дэлхийн өдөр”-тэй хамтатган “Веган бол шийдэл” уриан дор тэмдэглэх гэж байна.
Веган фестивальд та ирснээр уур амьсгалын өөрчлөлт, амьтны эрх, эрүүл зөв хооллох дадал зуршил, байгальд ээлтэй ухаалаг хэрэглээг хэвшүүлэх, хог хаягдлыг бууруулах зэрэг тулгамдсан асуудлуудын "Шийдэл нь яагаад веган вэ?" гэдэгт бүрэн хариулт авах юм. Мөн энэ төрлийн мэдээллийг шинжлэх ухаан, судалгаан дээр үндэслэсэн тоо баримттай олон талт байдлаар мэдэх боломжтой.
“Веган Фестиваль-2023”-ын талаар Монголын Органик ногоон хүнсний холбоо ТББ-ын менежер Ч.Даахүүтэй ярилцлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.