СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-08-23

Баянмонголын нүхэн гарц үерийн усаар дүүрч байгаа асуудлыг шийдвэрлэх үүднээс цахилгааны тэжээлийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Баянмонголын нүхэн гарц үерийн үед усаар дүүрч, зарим иргэд эд хөрөнгөөрөө хохирсон асуудал гарсан. Ус соруулах насос цахилгааны гэмтлийн улмаас ажиллахаа больж, нүхэн гарц усаар дүүрэхэд хүрчээ.

Тухайн нүхэн гарцын насосны тэжээлийг Их наяд худалдааны төвөөс авдаг байсан. Гэвч тухайн үед цахилгааны тэжээлд гэмтэл үүсэж, усаа татаж чадахгүй байдалд хүрсэн байна. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга М.Пүрэвжав, 36 дугаар хорооны Засаг дарга Г.Мядагцэцэг болон Геодези усны барилга байгууламжийн газар болон холбогдох мэргэжлийн албан хаагчид газар дээр нь ажиллалаа. Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах үүднээс яаралтай арга хэмжээ авч ажиллахаар болсон юм.

Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн Эко, тохижилт үйлчилгээний газраас тухайн байршилд цэвэрлэгээ хийх юм. Үүний дараа цахилгааны гэмтлийг засварлах, цахилгааны тэжээлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, Шунхлай шатахуун түгээх газраас нэмэлт тэжээл авах, хоёр насос ажиллуулах, Геодези, усны барилга байгууламжийн газар лаг шаврыг цэвэрлэх ажлыг хийхээр боллоо.

Энэ ажлыг яаралтай зохион байгуулж ажиллахыг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга М.Пүрэвжавт үүрэг болгожээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.