Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын нутаг дэвсгэрт БНСУ-аас аяллын шугамаар ирсэн 45-55 орчим насны хоёр иргэн энэ сарын 10-ны өдөр нуурын гүн хэсэгт сэлж байхдаа хөл алдан живжээ. Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд, олон нийтэд гол ус, нуурын орчим аялж зугаалах, усанд орохдоо болзошгүй эрсдэлийг үргэлж тооцож, сонор сэрэмжтэй байж, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, өөрийн болон хамт аялж яваа бусдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, аюул, осолгүй аялахыг сэрэмжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Солонгосынхоо давстай далай гэж бодождээ. Монголын цэнгэг ус усанд хөвөх маш хэцүү.