ЭМГЭНЭЛ
Шаравын Пүрэвсүрэн /1957-2023 он/
Нэрт хөрс судлаач, багш, нийтлэлч, сэтгүүлч, байгаль орчны зүтгэлтэн Шаравын Пүрэвсүрэн 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зуурдаар таалал төгсөж Монголын хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт хүнд гарз тохиолоо.
Ш.Пүрэвсүрэн нь 1957 онд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. 1976 онд Баруунтуруун сумын 10 жилийн сургуулийг онц дүнтэй төгсөж, 1982 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн хөрс судлаач-агрохимич мэргэжлээр улаан дипломтой төгссөн ба тус сургуульдаа “Монгол орны хөрсний үржил шимийн өөрчлөлт” сэдвээр биологийн ухааны докторын /Ph.D/ зэрэг хамгаалсан байна. Мөн 1995 онд Монголын хэвлэлийн хүрээлэнг сэтгүүлч мэргэжлээр төгсжээ.
Тэрээр 1982 оноос тухайн үеийн Хөдөө аж ахуйн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 1985 оноос ХААИС-д багш, 1992 оноос агрономийн факультетын декан, 1996 оноос Монголын их дээд сургуулиудын консорциумын анхны гүйцэтгэх захирал, ШУА-ын Газар зүйн хүрээлэнд зөвлөх, Монголын Мянганы сорилтын сангийн байгаль орчин, нийгмийн асуудал хариуцсан гүйцэтгэх захирал, Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайдын болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын зөвлөх, Монголын байгаль хамгаалах сангийн тэргүүн, Монголын “Ногоон загалмай нийгэмлэг” ТББ-ын тэргүүн зэрэг төр засаг, олон нийтийн олон хариуцлагатай алба эрхэлж байсан. Ш.Пүрэвсүрэн нь 2006-2007 онд Монголын ногоон намын даргаар сонгогдон ажиллаж байсан ба байгаль эхээ хайрлах ухааныг сэтгэл зүрхэндээ гүн шингээсэн нэрт хөрс судлаач, эрдэмтэн багш байлаа.
Тэрээр “Алт хар мөртэй гэж үнэн үү”, “Цианид үхэл, мөнгөн ус мөхөл рүү”, “Миниматагийн сургамж”, “Чимээгүй хот”, “Чимх хөрс”, “Ураны сургамж” зэрэг 200 гаруй нийтлэл, нэвтрүүлэг, ярилцлага бэлтгэн хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр нийгэмд хүргэсэн нь эмх замбараагүй уул уурхайгаас үүдэн Монгол орны ирээдүй, байгаль орчныг сүйтгэх их аюулын босгон дээр ирээд байгааг олон нийтэд хүргэж, сэргийлж чадсан юм. Түүний бүтээлээр хийсэн “Алтны амт-Монголын ирээдүй” баримтат кино нь 2007 онд байгаль орчны шилдэг бүтээлээр шалгарч байлаа.
Доктор Ш.Пүрэвсүрэн нь “Хаадын хараал”, “Хааны хор”, “Ноён уулаа нурааж байгаль орчноо хордуулах уу”, “Ноён уулыг ухаж болохгүй учир” зэрэг цуврал нийтлэл бичиж, Ноён уулан дахь алтны хүдэрт агуулагдах хүнцлийн талаар судалгаа тооцоолол хийж, дүгнэлт гарган, ухаж хөндвөл хөрсний цэвдэгт нүүрлэх аюулын талаар түмэн олонд олон удаа сануулж, тэмцэж, иргэний нэхэмжлэгчээр оролцож түүхийн дурсгалт ноён уулаа аврахад томоохон хувь нэмэр оруулсан нэрт эх оронч, байгаль хамгаалагч хүн байв.
Ш.Пүрэвсүрэн нь 5 тивийн 50 гаруй орноор аялж сонин, сэтгүүлүүдэд дурдгатал, сургамж, тэмдэглэл нийтлүүлж байсны зэрэгцээ АНУ, Япон, Тайланд, Италь, Канад зэрэг 20 гаруй оронд зохиогдсон эрдэм шинжилгээний хурлуудад оролцон илтгэл тавьж, эрдэм шинжилгээ, судалгааны 200 гаруй нийтлэл, 20 ном нийтэлж хэвлүүлсэн эрдэмтэн хүн байлаа.
Түүний танин мэдэхүйн цуврал “Миний орчлон ХХ зуун”, “Шөнө дундын нарны орон”, “Цэнхэр гарагийн сонин”, “Алдар сууд хүрэх зам” зэрэг бүтээлүүд нь шилдэг номоор шалгарч, Дэлхийн банкны санхүүжилтээр хот хөдөөгийн сургуулиудад үнэ төлбөргүй тараагджээ. Түүний хөдөлмөр, зүтгэлийн төр засгаас өндрөөр үнэлж “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” болон Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Алтан гадас” одон, ойн медалиудаар шагнаж байжээ.
Талийгаачийн ажилч хичээнгүй, нөхөрсөг, эх оронч, үнэнч шударга, хариуцлагатай зан чанар нь Хөдөө аж ахуй болон Байгаль орчны салбарын удирдлага, хамтран ажиллагсад, олон зуун шавь нарын сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. Хань, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гүн эмгэнэл илэрхиилье. Ум мани бодни хум
Үнэхээр эмгэнэлтэй байна!!
Эх орныхоо байгаль газар шороог хамгаалхын төлөө л насан туршдаа тэмцсэн багш минь билээ.УМ МА НИ БАД МИ ХУМ
Ум ма ни бад мэ хум.ийм мундаг эрдэмтэн ганц алтан гадастай баахан дуучид алиа салбадайнууд гавьяат төрийн шагналтай.гэхдээ ийм хүмүүс шагнал горьддоггүй юм билээ
Харамсалтай байна. Ийм эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс олон төрөөсэй билээ Шэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье
УМ МА НИ БАД МЫ ХУН
Гүн эмгэнэл илэрхийльe Ум ма ни бад мэ хум
Гүн эмгэнэл илэрхийлье. Бидний хамтран зүтгэж байсан олон ажил байсан. Ум ма ни бад мэ ху хум.
Харамсалтай юм.Хийсэн бүтээсэн нь их байна.Өшөө их юм бүтээх хүн бждээ.Гүн эмгэнэл илэрхийлье.
Хийж бүтээх ид насандаа бурхан болсон эрхэм анд нөхөр минь хүний хайлан байсадаа.Гүнээ харамсаж байна...
УМ МАНИ БАДМЭ ХУМ. Ар гэрийхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ума ни мад ми хума
Ум ма ни бад мэ хум.Эрдэмтэй хүн даруу гэж.Ийм эх оронч эрдэм мэдлэгтэй хүмүүсээ амьд үед нь урамшуулах хэрэгтэй.Юун гачууртын Чинбатын хажууд насаараа эх оронч эрлэм мэдлэгээ олон түгээж явсан хүн байна.