СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-08-23

Орон нутгийн найман чиглэлд нислэгийг сэргээснээр 258.6 мянган зорчигч үйлчлүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

2023 он гарсаар наймдугаар сарын 23-ны өдрийн байдлаар авто тээврээр 39.38 сая.тонн ачаа тээвэрлэж, энэ оны зорилтоо 154.6 хувиар давуулан биелүүллээ гэж ЗТХЯ-наас мэдээлэв.

Тодруулбал, Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Баянхошуу, Булган боомтуудаар нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг экспортын бүтээгдэхүүний эргэлт нэмэгджээ.

Агаарын тээврийн либералчлал амжилттай хэрэгжиж, олон улсын нислэгээр 818.1 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 156.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн энэ оны долоодугаар сард орон нутгийн найман чиглэлд нислэгийг сэргээснээр 258.6 мянган зорчигч үйлчлүүлжээ.

Харин төмөр замаар 21.82 сая.тонн ачаа тээж, 1.341.640 зорчигч тээвэрлэж, Замын-Үүд-Эрээн боомтоор өргөн царигаар 15.6, нарийн царигаар 7.7 галт тэрэг солилцжээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.