СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Загасчилж яваад Хар чулуутын голд живж, энджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хар чулуутын голд таван хүн загасчилж яваад нэг нь голын ус руу унаж, живжээ.

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян багийн нутаг аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 150 км зайд орших Даян нуур хэмээх газар Хар чулуутын голд таван хүн загасчилж яваад нэг нь голын ус руу унаж, живжээ.

Энэ дуудлагыг наймдугаар сарын 22-ны өдрийн 15:40 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 21 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 20:25 цагт 8 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.