Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц”-ыг ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн эмнэлэгт хандан хийлгэх боломжтой.
Ингэхдээ, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлж, өөрийн насанд тохирох багцад жил бүр хамрагдах боломжтойг ЭМДЕГ-аас мэдээллээ.
Өөрөөр хэлбэл хувиараа бизнес эрхлэгч иргэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө бүрэн төлснөөр урьдчилан сэргийлэх багц үзлэгт үнэ төлбөргүй орох боломжтой бөгөөд ЭМДЕГ-тай гэрээтэй эмнэлгээс харьяалал харгалзахгүй уг үйлчилгээг авах боломжтой юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.