СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-08-22

Хүүхдүүд чуулганы индэрт тулгамдсан асуудлаа ярихын зэрэгцээ, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн Төлөө Үндэсний Зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнийн ивээл дор Хүүхдийн Оролцооны Үндэсний Чуулган "Хүүхдийн эрхийг дээдэлье" уриатайгаар амжилттай зохион байгуулагдлаа.

Чуулганы хүрээнд “Бидний дуу хоолой” хэлэлцүүлэг өрнүүлж, Хүүхдийн эрүүл мэнд, Хүүхдийн аюулгүй орчин, Хүүхдийн хамгаалуулах эрх, Хүүхдийн хөгжих эрх, Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийн талаар болон тэдэнд тулгамдаж буй асуудлаар хүүхдүүд дуу хоолойгоо илэрхийлж, тэдгээр асуудлыг шийдвэрлэх арга замын талаар өөрсдийн саналаа илэрхийлсэн.

Мөн хүүхдийн хөгжил эрх хамгааллын чиглэлээр хүүхдийн оролцоотой үйл ажиллагаа явуулдаг Монголын Хүүхдийн зөвлөл, Монголын Скаутын Холбоо, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг, “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, Энтрепренершипийн боловсрол олгох хөтөлбөр буюу ESEL хөтөлбөрийн талаар хүүхдүүд танилцуулж, сурсан мэдсэнээ бусадтайгаа хуваалцсан юм.

Үе тэнгийн дээрэлхэл гадуурхлыг таслан зогсоох зорилготой “Найз байя” аяны тайланг танилцуулж, өөрчлөлтийг өөрөөсөө эхлэхийг, хүүхдийн эрхийг дээдлэхийг уриаллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганд оролцогч хүүхдүүдэд хандан илгээсэн “Илгээлт”-ийг түүний Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ч.Ундрахбаяр уншиж танилцуулсан, Мөн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин Төлөөлөгч Эваристе Коуасси Комлан Мэндчилгээ дэвшүүлэв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа чуулганыг нээж хэлсэн үгэндээ, “Энэхүү чуулган нь, сайн туршлага, тулгамдсан асуудлаа хэлэлцэж, хүүхдүүд та бүхний дуу хоолой, саналыг төрийн бодлого, шийдвэрт тусгах зорилгоор зохион байгуулагдаж байгаа тул гарсан санал, зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхээ илэрхийлж байна” гээд баяр хүргэж, амжилт хүссэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.