СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-08-22

Айлын гэр дээр аянга бууж, хоёр иргэн түлэгджээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Өвөрхангай аймаг, Тарагт сум “Онгийн голын гүүр” гэдэг газарт хүчтэй аадар бороо орсны улмаас айлын гэр дээр аянга буужээ. Энэ тухай дуудлага Онцгой байдлын албанд наймдугаар сарын 20-ны өдрийн 12:40 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Бүсийн эмчилгээ, оношилгооны төвийн эмч нар 20 километр замыг туулан очиход иргэн Д /52 настай, эмэгтэй/ зүүн гар, хүзүү, Б /17 настай, эрэгтэй/ нүүрний хэсэг түлэгдсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлж Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн яаралтай тусламжийн эмчид хүлээлгэн өгчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.