СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Үерт өртсөн 79 барилгын бетон хагарч, суулт өгчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хот байгуулалт, хөгжлийн газраас цахимаар удирдан зохион байгуулав. Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга 2023 онд хийж, хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцууллаа.

Тэрбээр:

-Мэргэжлийн зөвлөлийн хурлаар энэ онд 955 хүсэлтийг хэлэлцэж, 758-ыг шийдвэрлэж, дэмжсэн. Үүнээс 730 архитектур төлөвлөлтийн даалгавар, 805 барилгын загвар зураг баталлаа. Авто замын 133 төлөвлөлтийн даалгавар, 23 загвар зураг, нүхэн, гүүрэн гарцын 23 даалгавар, дөрвөн загвар зураг баталсан. Мөн тохижилтын ажлын хүрээнд 3067 байршилд 70,041 га талбайд тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг баталсан юм.

Нийслэлийн хэмжээнд 320 байршилд 7215 гарааш буулгаж байгаа бөгөөд 95 төлөвлөлтийн даалгавар боловсруулсан нь гарааш буулгасан талбайг 100 хувь хамарч буй. Мөн нийслэлийн есөн дүүргийн 117 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулахаар төлөвлөсөн. Үүнээс 48 байршилд архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан бөгөөд одоогоор 34 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбай шинээр байгуулж, 26-г нь Улсын комисст хүлээлгэн өгөөд байгаа юм.

. Цаашид барилгын ашиглалтын төлөв байдалд дүгнэлт гаргах, дотор засал шинээр хийх шаардлагатай гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

БОЛД
1 жилийн өмнө
103.212.119.166

Тэр барилгуудын сууринд хүчитгэсэн засвар хийхгүй бол дараа жил нурна. Ер нь ойрын 2-оос 3 жилд үерийн усанд илүү ихээрээ автах төлөвтэй байгаад анхаармаар!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.