Дорнод аймаг, Баян-Уул сум Бэрх багийн Шинэстэй гудамжнаас наймдугаар сарын 14-ний өдрийн 20:00 цагийн орчим иргэн Б нь гэрээсээ согтуу гарч яваад сураггүй болжээ.
Орон нутгаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд "Улз" голын усанд осолдсон байж болзошгүй тул дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг сумын Засаг даргын Тамгын газраас наймдугаар сарын 21-ний өдрийн 15:50 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид тус сумын харьяат иргэн Б /52 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 16:10 цагт сумын төвөөс эхлүүлж, сумын төвөөс зүүн хойд зүгт 42 км-т Бэрх багийн "Мянган нарс" гэдэг газар хүртэл зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул эрлийг өчигдөр 19:22 цагт түр зогсоожээ. Эрэн хайх ажиллагааг өнөөдөр өглөө 09:00 цагт дахин эхлүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.