СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-08-22

ХҮН намаас 177.5 тэрбум төгрөгт багтаан хэрэгжүүлэх боломжтой төслийн уралдаан зарлав

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

НИТХ-ын ХҮН намын төлөөлөгчид 177.5 тэрбум төгрөг зарцуулж, агаарын бохирдлыг бууруулах төслийн талаар мэдээлэл хийв. 

Тус намын дэргэдэх “Бодлого судалгааны хүрээлэн”-ээс Агаарын бохирдлыг бууруулах төслийн уралдаан зарлахаар болжээ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 177.5 тэрбум төгрөгөөр 2023 онд хэрэгжүүлэх боломжтой бодлогын төсөл, арга хэмжээг шалгаруулж, шийдвэр гаргах түвшинд хүргэхээр зорьж байгаа юм байна. Шалгарсан төсөл арга хэмжээг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-д ХҮН намын бүлгээс өргөн барихаар төлөвлөжээ. Өнөөдрөөс эхлээд долоо хоногийн хугацаанд төслийн материалыг хүлээж авна. Дараагийн долоо хоногт шалгаруулалтыг зохион байгуулна. 

Түүнчлэн сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан хүмүүст мөнгөн шагнал олгох тухайд "Нэгдүгээр байранд дөрвөн сая, хоёрдугаар байранд хоёр сая, гуравдугаар байранд нэг сая төгрөг олгох юм. Энэ бол шагналын төлөө орох уралдаан биш. Эрдэмтэн судлаачид нийгмийн хариуцлагын хүрээнд, ирэх өвөл утаа багатай байхын тулд, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө энэхүү уралдаанд оролцоно гэж найдаж байна гэж ХҮН намын төлөөлөл мэдэгдэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.