СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-08-22

Хүчтэй шороон шуурганы улмаас 24 гэр нурж, эвдэрчээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Дорноговь аймагт хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас гэр нурж, байшингийн дээвэр хууларчээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд суманд 2,6,8 дугаар баг, Сайхандулаан сумын 1 дүгээр баг наймдугаар сарын 20-ны өдрийн 22:50 цагийн орчим 18-25 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас гэр нурж, байшингийн дээвэр хууларсан тухай мэдээллүүдийг наймдугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагаас ОБЕГ хүлээн авчээ.

Шуурганд Сайншанд суманд 18, Сайхандулаан суманд 8, нийт 24 өрхийн 24 гэр нурж эвдэрчээ. Мөн Сайншанд суманд 9 хүлэмж, 2 байшингийн дээврийн төмөр хууларч, 1 автомашин, 1 байшингийн цонх хагарсан байна.

Тус сумдын багийн Засаг дарга нараар ахлуулсан ажлын хэсэг тухайн айл, өрхүүдэд очиж нөхцөл байдалтай нь танилцжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.