СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-08-22

"Моносфарм трейд" ХХК-г 8.4 тэрбум төгрөгөөр торгоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 12 дугаартай удирдамжийн дагуу эм ханган нийлүүлэх чиглэлээр нийслэлд үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд ШӨХТГ хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар “Моносфарм трейд” ХХК нь ханган нийлүүлэх байгууллагуудад эмийг нийлүүлэхдээ ижил төрлийн эмийг ялгавартай үнээр борлуулах, түүнчлэн гэрээнд “бөөний болон жижиглэнгийн үнийг, худалдагч талын тогтоосон үнээр баримтална” гэсэн заалт тусгах замаар зах зээл дээр тухайн өрсөлдөгч аж ахуй эрхлэгчийн борлуулах үнийг тогтоох зэргээр давамгай байдлаа ашиглаж ноёлох үйл ажиллагаа явуулсан гэж үзэн,

“Моносфарм трейд” ХХК нь эмийг бусад эм ханган нийлүүлэх байгууллагуудад нийлүүлэхдээ ялгавартай үнээр худалдаалах, тэдгээрийн зах зээлд дахин борлуулах үнийг тогтоох шийдвэр гаргах, гэрээ байгуулах зэргээр өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “ ... зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах”, мөн хуулийн 7.1.6-д “тухайн бараа бүтээгдэхүүнийг дахин борлуулах үнэ, нутаг дэвсгэрийг тогтоож өгөх” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дахь хэсэгт “Зүй ёсны монополь байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монополь байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол ...

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолоор "Моносфарм трейд" ХХК нь эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.213

Эмийн үнэ их өндөр байна.Өдөр өдрөөр нэмэгдэж бнаа

Зочин
1 жилийн өмнө
202.126.88.90

Солиотой юм.үндэсний гэх болгоноо бррж дарамтлана.бүгд монголоосоо гарч зугт

Зочин
1 жилийн өмнө
202.126.88.90

Дарамт хүмүүс чинь гарч зугатаад дууслаа

Зочин.
1 жилийн өмнө
66.181.190.89

Маш буруу торгууль тавьжээ. Ямарч ойлголтгүй хүмүүс ажил хийсэн дүр гаргажээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.