Супер азтан Мерседес Бенз G500 маркийн машины эзэн болно гэх агуулга бүхий сугалааны мэдээлэл цахим орчинд гарсан. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс "Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас иргэн Г-ын цахим орчинд явуулсан харьяа дүүргийн татварын хэлтэст бүртгүүлээгүй сугалаа зохион байгуулах зөрчлийн шинжтэй үйлдлийг гомдол, мэдээлэлд хүлээн авч шалгаж эхэлсэн. Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1-д заасан үндэслэлээр шалгаж байна" гэж мэдээллээ.
Хуулийн заалт:
10.4 дүгээр зүйл.Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих
1.Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг бүртгүүлээгүй, эсхүл зөвшөөрөлтэй эрхлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг хорин нэгжтэй/₮20,000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй/₮200,000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дөнгөж 20,0 төгрөгөөр үү тэгсэн доруул хулхдуулаад байж байсан дээр юм байна аа.
ene fseer ywj bga suglaagaa boliiyaa arai bishee heden eej nar hvvhedhee suu pampersn mongoor toglood bnaa
Дэлэнгээ унжуулсан балай авгай минь чамаас бусад ньтатвараа төлөөлд зөвшөөрлөө аваад хийдэг ажил битгий луйвар хийх гэж мэдэн будлиад бай мөрөөрөө мөөмөө унжуулаад яв чиний амьдрал хэнд ч сонин биш юм үзээгүй орк минь
Цахим орчинд мурийтэй тоглоод байгааг яах уу? Бүр ил бгаа ш дээ?