Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уулзалтаа Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөлтэй хийв. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” илтгэлээ танилцуулж, оролцогчид саналаа хэлэв.
"Оч" СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Энх-Оюун:
-Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийг соёлжуулах, сэтгэлгээг өөрчилмөөр байна. Үер болоход оршин суугчид оролцохгүй байх жишээтэй. Өөрсдийнхөө төлөө оршин суугчид аливаа асуудалд гар, бие оролцдог болох хэрэгтэй байна.
"Монгол хотхон" СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Төмөрбат:
-Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй байна. СӨХ-нуудын санхүүгийн асуудал хүнд байна. Улсын хэмжээнд СӨХ-нуудын жишиг үнийг тогтоох хэрэгтэй байна гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цэцэрлэг, сургууль, тоглоомын талбай, ногоон байгууламжгүй, төлөвлөлтгүй орон сууцыг улсын комисс хүлээн авч байгаагийн цаана авлига байгааг онцлон хэллээ. Тийм барилгыг хүлээн авсан улсын комиссын хүмүүст мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой.
Мөн Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийг Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, иргэдийн оролцоонд тулгуурлаж хамтын хууль болгон шинэчлэх хэрэгтэй гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.