Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл өчигдөр /2023.08.20/ хаагдсан. E-Mongolia системд бүртгүүлсэн хүсэлтийн дагуу өнөөдрөөс эхлэн цэцэрлэгийн хуваарилалт хийгдэж эхэлэнэ гэж салбар яамнаас мэдээллээ.
Наймдугаар сарын 1-нээс эхэлсэн цэцэрлэгийн бүртгэлд 116,337 хүсэлт ирсэн байна. Үүнээс 111,253 хүүхэд цэцэрлэгт хамрагдах бөгөөд 783 хүүхэд орон нутаг руу шилжих бол 2,808 хүүхэд цэцэрлэгээ солих хүсэлт ирүүлжээ.
Хүүхэд нь аль цэцэрлэгт хуваарилагдсан талаарх мэдээллийг наймдугаар сарын 21-25-ны өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагчдын бүртгэлтэй утасны дугаарт илгээх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.