СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-08-21

Цаг агаар хэвийн байвал ирэх сарын эхээр ургац хураалт эхэлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Ургацын урьдчилсан баланс тогтоох, ургацын төлөв байдал, салбарт хэрэгжиж буй бодлого, үйл ажиллагаатай танилцах ажлаар Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ нар Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-Уул аймагт ажиллажээ. 

Улаанбуудай аарцан болцын үе шатанд байгаа бөгөөд цаг агаар хэвийн байвал есдүгээр сарын эхээр ургац хураалт эхлэх төлөвтэй байна. Тариаланчид ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах, техник засварын ажил гүйцэтгэж байна.

Улаанбуудайн үр шинэчлэлийн зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон Алтайская 70, Алтайская 75, Алтайская 325, Новосибирская 41 сортын элит үрийн ургалт гойд сайн байгааг тариаланчид онцлов. 

Төмс, хүнсний ногооны түүвэр хураалт үргэлжилж, бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулж эхэлжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.