СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-08-21

🔴LIVE: Д.Сумъяабазар: Нэг хүн өдөрт 1000 төгрөгөөр автобусанд зорчиход 120 тэрбум төгрөг нийтийн тээврийн салбарт төвлөрнө

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Хотын дарга Д.Сумъяабазар ажлаа авснаас хойших 1,000 хоногт юу хийснээ Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд тайлагнаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. 

Хотын дарга Д.Сумъяабазар:

- Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг шинээр тодорхойлж, эрүүл, аюулгүй, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгож хөгжүүлэх асуудлыг Улсын Их Хурлын Байнгын хорооны түвшинд авч үзэх шаардлагыг үндэслэн Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороог 26 хүний бүрэлдэхүүнтэй 2021 онд байгуулсан.

Бид эрх зүйн орчноо шинэчилж, зөв зүйтэй болгосноор хөгжил, эдийн засаг, засаглалаа дэмжинэ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн эрх зүйн шинэчлэл 70 орчим хувьтай үргэлжилж байна. Үүнээс үүдэн эдийн засгийн хөтөлбөрийн асуудал яригдана.

2021 оны тавдугаар сарын 19-ний Засгийн газрын 146 дугаар тогтоолоор нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг 2022-2024 онд 420 тэрбумаас бууруулахгүй байх түүхэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Хотын соёлын асуудлыг СӨХ-ны ажилчид их ярьж байна. Орцондоо бие засдаг, хогоо асгахыг болиулахын тулд хүмүүсийг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд хотын соёлыг түгээх ажлыг нийслэлийг хөгжүүлэх сангаас  дэмжиж ажиллах  саналыг олон хүн тавьж байна. Өөр нэг гол асуудал нь Улаанбаатар хот нийслэлийн үнэт цаас гаргах ажил анх удаагаа хийгдэж байна. Өмнө нь бондын асуудал яригддаг байсан ч ойлголцож чаддаггүй байсан. МАН эрх барих үед УИХ-ын 26 гишүүнтэйгээр Засгийн газар нийслэлийн хэмжээнд  анх удаагаа бонд гаргасан. Бонд гарсанаар маш олон хөрөнгө оруулалтын ажлын нэмэлт эх үүсвэрийг бий болгож чадсан. 

Нийслэлийн төсөв орлогын эх үүсвэр. Татварын орлого нийт бүрдүүлж байгаа орлогын 92 хувийг эзэлж байна. Үүн дотроо хүн амын орлогын албан татвар 65 хувийг эзэлдэг. Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалинг нэмж байж хүн амын орлогын хэмжээ нэмэгдэнэ. Татварын бодлогоор буюу татвар нэмэх байдлаар хотын хөгжлийг цааш явуулна. Үлдэж байга  8.4 хувь нь татварын бус орлого. Тэр дотроо торгуулийн орлого нь 8.4 хувь дотроо 62 хувьтай явж байна. Татвараа нэмж нийслэлийн төсвийг нэмэгдүүлэх, эсвэл торгуулиа нэмж нийслэлийн төсвийг бүрдүүлдэг ядмаг схемеер манай эдийн засаг явж байна. Тиймээс гурван суурьт хөгжлийн бодлогыг гаргаж ирсэн. 

Түүнчлэн төсвийн бус хөрөнгө оруулалтын сантай болох зохицуулалтыг бид онцгой анхаарч байгаа. Хотын эдийн засаг төсвийн хөрөнгө оруулалтаар явж байна. Эдийн засгийн хөтөлбөрийн өнөөгийн нөхцөл байдал бүгд улаан дохиог заасан байна. Энэ бол аюулын дохио гэж ойлгох хэрэгтэй.

Улаанбаатар хотын эдийн засгийн өнөөгийн байдал:

-Амьдрах орчны чанар улаан дохио
-Тогтвортой байдал улаан дохио 
-Өрсөлдөх чадвар "0" гэж ойлгох хэрэгтэй.

Нийслэлийн төсөв, орлогын эх үүсвэрийг хоёр тоон дээр тогтож хармаар байгаа юм. Нийт бүрдүүлж буй орлогын 92 хувь нь татварын орлогоос бүрддэг. Үүн дотроо хүн амын орлогын албан татвар 65 хувийг эзэлсэн байна. 

Нийслэлийн нийт төрийн албан хаагчдынхаа цалинг нэмж байж хүн амын орлогын албан татварын даац нэмэгдэнэ гэж ойлгоно.

Татварын бодлогоор буюу татвар нэмэх байдлаар хотын хөгжлийг цааш явуулах юм байна. Татвараа нэмж нийслэлийн төсвийг бүрдүүлэх эсвэл торгуулиа нэмж нийслэлийн төсвийг бүрдүүлэх ийм ядмаг схемээр манай эдийн засаг явж байгаа. Цаашдаа үүнийг арай өөр арга, аргачлалаар үзүүлэх нь зүйтэй байна. Тийм учраас гурван суурьт бодлогод тулгуурлах нь зүйтэй гэж үзэж байна. 

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд ЕБС-ийн суудлын тоо 5300, цэцэрлэгийн орыг 3605-аар нэмэгдүүлсэн. 4 сургууль, 14 цэцэрлэг, 7 бага сургууль, 11 цомцог гэр цэцэрлэгийг барьж байгуулсан байна. 

Нийт 2225 автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийнэ. 2 юм. 

2040 онд хотын хүн ам 2.6 саяд хүрнэ. Тэгэхээр Улаанбаатар хотын хөгжлийн асуудал, бүтээн байгуулалтыг томоохон шаардагдах дүнгээр нь төсөөлж тавьж байж түүндээ хүрэхийн төлөө үе шаттай төлөвлөлтийг хийх шаардлага үүсэж байгаа. 2040 он хүртэл Улаанбаатар хотыг хүртээмжтэй,  

Иргэд нийтийн тээврээр зорчихгүй байгаа нэг шалтгаан нь 500 төгрөгөөр нэг удаа зорчоод дараагийн дамжин суулт гэдэг нь 30 минут гэсэнд байгаа юм. Иймд гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
8 сарын өмнө
202.126.88.98

Автобусанд зорчих үнийг 1000 төгрөг болгох гэж байгаа юм бна. Тэгэхлээр дахиад л цалин, тэтэгэвэр нэмэх шаардлага үүснэ. Нэмнэ. Тэгэхлээр дахиад автобусанд зорчих үнэ нэмэгдэнэ. Ингээд л "чөтгөрийн тойрог" эцэс төгсгөлгүй үргэлжилнэ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.