СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Газартай холбогдсон дарга нар гадаад руу зугтаж, бас чөлөөлөгдөх өргөдлөө бичиж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Хотод хэд хэдэн удаа үер боллоо. Хотынхон амь нас, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Эрх баригчид үерийн шалтгаан нь хууль бус газар олголттой холбоотой гэж үзжээ. Энэ асуудлыг шийдэхээр Засгийн газар, Хотын захиргаа тодорхой шийдвэрүүдийг гаргаж байна.

Өнгөрсөн долоо хоногт гаргасан эл шийдвэрүүдийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар, цагаан сарын өмнө МҮОНТВ-д ярилцлага өгөхдөө хэлж байжээ. Тэрбээр "...Газар авахын тулд яагаад заавал хотын даргад юм уу, хотын менежер, эсвэл ерөнхий архитекторт авлигал өгөх ёстой юм бэ. Яагаад Зайсангаар дүүрэн отог гэдэг нэртэйгээр хаус баригдчихаад, бүх дарга нь тэнд амьдраад байхад тэрийг бид өнөөдрийг хүртэл ярихгүй явах ёстой вэ. . Энэ бүхэн авлига шүү дээ.

Яваад үзээрэй, . Бүгдээрээ түгжирчихээд л байж байдаг. Түргэний машин нь ч явж чадахгүй болчихсон. Энэ нь хууль бус газар олголтоос л болсон. Эднийг нь гаргаж ирээд тавихаар бүгдээрээ Захиргааны хэргийн шүүх дээр очоод л хад мөргөдөг. Тиймээс бид Улаанбаатар хотын газар олголт, техникийн шийдлүүд яаж явсан, олгогдох ёсгүй газарт хэн зөвшөөрөл олгосон, тэр хүмүүс авлигал авсан уу, үгүй юу гэдэг дээр ажлын хэсэг байгуулж байгаа юм. ” гэж байв.

Нээрэн ч ирэх өдөр, саруудад хууль бусаар олгогдсон газар дээр барилга барьсан хүмүүс Захиргааны шүүх рүү гүйлдэж таарна. Харин . Хэн хэн гэдэг албан тушаалтнууд хил давж одсон талаар удахгүй тодруулан хүргэх болно. Түүнчлэн лав арваад хүн албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ.

Мөн, Засгийн газар нийслэлийн иргэдийн өмнөөс хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжуудыг албан тушаалтнуудаас нэхэмжлэх тогтоолыг өнгөрсөн долоо хоногт баталжээ. Энэ дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон байна. Нэгэнт барилга байшин баригдаад ашиглаж буй ийм газруудыг татварын онцгой бүс болгож, өндөр татвар тогтоохоор болжээ. Харин мөнгийг нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд зарцуулах юм байна.

Мөн өнгөрсөн баасан гаригт хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий газруудад газар олгосон албан тушаалтнуудыг АТГ-т шилжүүлжээ.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 164 (7149)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.182.167

ГҮЙЦЭТГЭЖ ЧАДВАЛ БОЛНОО. ТЭГВЭЛ МАН 2024 ОНЫ СОНГУУЛЬД ЯЛНАА. ХЭРЭВ ХУДАЛ ПОПОРОЛТ БОЛООД, НҮҮРСНИЙ ХЭРЭГ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГ, 60 ТЭРБУМЫН ХЭРЭГ МЭТ БОЛВОЛ .........

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.99

Шаана биз ман дахин гарахгүй

Зочин
1 жилийн өмнө
66.181.182.167

Ард түмний толгой эргүүлэх худал мэдээ

Булган
1 жилийн өмнө
59.153.114.228

Шал худлаа энэ нам байсан цагт авилгал арилахгүй шүү..нүүрсний хэрэг хөгжлийн банк гм хэргүүдэд бүгд оролцсон...

монгол
1 жилийн өмнө
202.126.88.73

Үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймэлдэнэ биз… Ялзарсан шүүхтэй манайд тэгээд энэ асуудалыг шийдэж чадах уу үгүй л болов уу тэрний оронд ганц нэг авилгач гишүүдээс заримыг нь тугдайлгах хэрэгтэй сайхан буудчих залуучууд байж л байгаа

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.236

ОЮУН-ЭРДЭНЭ Ч ОНЦ БАЙНА ШҮҮ, ХЭЗЭЭ ХЭН ГЭДЭГ ААВЫН ХҮҮ АЛБАН ТУШААЛ ДЭЭРЭЭ ИЙМ ЗОРИМИГ ШИЙД ГАРГАЖ ГҮЙЦЭТГЭЖ БАЙЛАА, МУНДАГ БАЙНА, БАЯР ХҮРГЭЕ

Иргэн нь
1 жилийн өмнө
103.57.93.30

Эхнийхээ нүүрсний асуудалаа цэгцлээгүй бж цаашаа яаж явнаа ккк Заримдаа инээд хүрээл Бүгд жүжигштээ Үнэхээр үр дүн гарахыг горьдоё доо

Ард
1 жилийн өмнө
103.57.92.31

Хэрэгжүүлж үр дүнд хүрч чадвал Ер.САЙД ОЮУНЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР Түүний нэр хүнд суга өсч маш том амжилтанд хүрнэ

иргэн
1 жилийн өмнө
103.212.117.160

Энэ буруу шийдвэр гаргасан хүмүүсиыг ажлаас нь чөлөөлж, хариуцлагад татах хэрэгтэй.энэ 30 жилиын завхрал ардчилсан намаас эхтэй шүү.

Oyunchimeg
1 жилийн өмнө
202.126.89.19

Eronhii saiddaa Ajliin Amjilt husie Iim baigaag Haraad heleed gargaad Zasaj zalruulahaar zutgej yavaa Oor hen baisniig nerleh hun baihguig ees hoish L.Oyunerdeniigee demjeed baitsgaaya Bayarlalaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.