Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан энэ удаагийн соёлын биет бус өвийн их наадам “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Тус соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулснаар уламжлалт соёлын ахуй орчин бүрдэж хүүхэд, залуус, үзэгч хэн бүхэн эх орон, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэж, соёлын биет бус өвийг цаашид хамгаалах, өвлөн уламжлах, суралцах зэрэг оюуны соёлын дархлаа бий болох өндөр ач холбогдолтой.
Энэ удаагийн “Нүүдэлчин” соёлын биет бус өвийн их наадамд хүрэлцэн ирсэн нүүдэлчид отоглох хэлбэрээр байрлан, наадамчин олонд зориулж эсгий хийх, айраг исгэх, сур боловсруулах, элдэх, нум сум харвах зэрэг тэргүүтэй уламжлалт монгол ахуйн арга ухаанаас суралцах боломжийг бүрдүүлснээрээ онцлог болж буй юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.