СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-08-19

13А маягтыг ад үзэх хэрэг байна уу

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Нэгэн эмч "Би эрүүл мэндийн салбарт ажилладаг хүн мөртлөө сүүлийн үед энэ 13А маягтыг ойлгохоо болилоо" гэсэн утгатай пост оруулсан нь цахим орчинд бүүм болов. Хүмүүсийн сэтгэлийн шархыг хөндөх лугаа адил, мартагнаад байсан 13А маягтын тухай яриа өргөжиж, сүүлдээ энэхүү маягтын мөн чанарыг умарттал эрүүл мэндийн салбарынхнаа, тэр дундаа ЭМДЕГ-ыг ам мэдэн муушаав. 

Сохор нохой дүйвээнээр гэдэгчлэн асуудалд ингэж шуурч хандаж болохгүй ээ. 13А маягтад засах зүйл байж болно. ЭМДЕГ нь энэ чиглэлд саналаа боловсруулаад ажиллаж байгаа гэж найдна. Шийдвэр гаргадаг газар нь ЭМЯ. Бодлого боловсруулдаг салбарын яам нь шүү дээ. 

13А маягттай холбоотой журмыг Эрүүл мэндийн сайдын 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны А813 дугаар журмаар нарийн зохицуулжээ. Энэ журмын гол амин сүнс нь эмнэлгүүдийн шатлалыг тодорхойлж, үйлчлүүлэгч ба өвчтөнүүдийг хаана, ямар эмнэлэгт хандаж болохыг зааглаж өгсөн байгаа юм. 

Тодорхой хэлбэл, та ханиад хүрвэл гуравдугаар шатлалын яаралтай тусламж, мэс засалтай, түм түчигнэсэн эмнэлэг рүү зүтгээд хэрэггүй гэсэн үг. Ханиадтай бол өрхийн эмнэлэгт үзүүлээд, эм бичүүлээд авч болно шүү дээ. Эмнэлгийн ачааллыг зохицуулж, зааглахын тулд 13А маягтыг гаргажээ гэж ойлгох хэрэгтэй. 

Энэ талаар нэгэн эмч "Улсын эмнэлэгт үзүүлэх гэхээр өчнөөн сараар оочeртой байна, өвдөөд үхлээ, эмчилсэнгүй, аварсангүй гэх хүмүүс маш их байна. Тэр муулаад байгаа 13А маягт чинь тэгж олноороо бөөгнөөрөөд оочeрлоод байгаа 3-р шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, иргэд өрх хорооныхоо эмнэлгээр үзүүлэх, эмчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм шүү дээ. Та яагаад өрхийн эмчдээ үзүүлж болохгүй гэж, яагаад дүүргийн нарийн мэргэжлийн эмчдээ үзүүлж болохгүй гэж, яагаад заавал ачаалал ихтэй 3-р шатлал руу зүтгээд байгаа юм бэ" хэмээн бичсэн нь 13А маягтын талаар товч бөгөөд тодорхой бичиж сануулжээ. 

Цаашилбал тэрбээр, "Осол аваар, гэмтэл, амь насанд аюултай харвалт, шигдээс гэх мэт өвчнүүдийг аль ч том эмнэлгүүдийн Яаралтай тусламжийн төвүүдээр оочeр дугаар, харьяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй авч байгаа. Харин архаг хууч, өөрсдөө урьдчилан сэргийлэх боломжтой байсан, амьдралын хэв маягийн буруугаас болсон өвчнүүд бол эсвэл дугаарлана, эсвэл 1,2-р шатлалын эмнэлэгтээ үзүүлнэ" гэж сануулжээ.

Тэгэхээр 13А маягтыг ад үзэх хэрэггүй байх нь. Бүгдээрээ гуравдугаар шатлалын эмнэлэг рүү очих шаардлагагүй гэдгээ ойлгоход  л болно. Ер нь бол гадаадын улс орнуудад ч гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлж харуулахын тулд 1,2 сар оочерлох нь хэвийн зүйл гэдгийг гадаадад галуу шувууны мах идсэн ойр дотны хүмүүс тань хэлээд өгнө. 

Бид хуучин нийгмийн хамаг юмыг үнэгүй авах гэсэн сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй болоод байна. Ер нь тэгээд эцсийн эцэст эрүүл мэнд тань ЭМЯ-ынх биш, эмнэлгийнх биш, эмчийнх ч биш. Бидний л юм шүү дээ. Өөрийнхөө юмаа өөрөө эхлээд хайрлахад сурах хэрэгтэй байна. Буруу бүхэн бусдын буруу байхгүй шүү дээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (14)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Сүхбаатар дүүргийн иргэн
1 жилийн өмнө
66.181.191.216

Шээсний шинжилгээ өрхийн эмнэлэгт, цусны шинжилгээ дүүргийн эмнэлэгт, зураг авахуулахаар плёнка дууссан, өрхийн эмнэлэг нь шээсээ шалан дээгүүр өрөөд, дүүргийн эмнэлэг нь код авах гэж өрөө болгонд дугаарлаад, цусаа өгөх гэж үүдэн дээр нь нарийхан хаалгаар шахцалдаад … дарга нар нь том өрөөнд бүлх залгисан юм шиг суугаад ийм эмнэлэг намайг угтсан. Энэ бүхнийг хэн засах вэ ? Тав тух, иргэдээ бодсон нэг ч үйлчилгээ алга.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.247

Orhiin emneleg orood vzvvleh geheer naad zahin daralt vzeh n bitgii hil kartan deer on sar bichij ogdoggvi durtai durgvi chi nogo emnii hyamdral bichij og gej bj bichvvlj awdag naad kartaa yadaj sohood vzehgvi yumu geheer komputer bichsen geed bdag vglej duulj bj daraltai vzvvleheer taria hiih shaardlagatai geed suwilagchru yawuulad suwilagch n ter hoorond ih yum bolnoo em tariaga tsagtai uuhgvi end irj gai bolloo uhaani yum yariad vgledeg za tegeed taria hiilgeed suuj bhda ed nar iim zawgvi yum bhda geed haraad bhad heden jiremsen hvnii gedes hemjij hvvhdvvd irheer ondor nam vzsen bolood suuj bdag za nogo tariaga hiilgeed odo daralt buusan boluu geed vzvvleh geheer vzej ogoh hvn bhgvi nogo aashtai suwilagch 1 ayga bariad haachisan medehgvi 1 oroolv orood suuchihdag emchrv harhaar ta suwilagchaar vzvvled yaw geed garaad yawchihdag emch yaw geheer duudlagand yawsan gedeg ali eswel grupin hurald yawsan geed ene 1 yum yah geed bgaan gesen tsarai gargaad suuj bdag medeej emee uuj bgad owchin zowlon bolhoor l emneleg yawj bgaa shde

БИТГИЙ ХУЦ
1 жилийн өмнө
103.57.92.212

Эмнэлэгээ хангалттай бариадах. Өмнө нь цаг авалт гүй үзүүлж болдог байсан, одоо бол үнэндээ үхэх хүртэл нь эмнэлэгт үзүүлэхгүй байхаар энэ бүх балиар дүрэм журам, хүнд суртал чинь зохиогдсон. Гадны гар хөл болсон хортонгууд

Иргэн
1 жилийн өмнө
66.181.182.136

5 хүн багтахгүй жижиг өрхөд олон хүн шавуулаад үргэлж солигдож байдаг хэдэн эмч гэсэн хүүхдүүд суулгачихаад юун хүнд суртал вэ хоцрогдсон сайд хаад хэдтэйгээ огцорвол яасан юм .

За үлээгээд байгаарай
1 жилийн өмнө
202.21.107.35

Хэн ч мэдээж ханиад хүрээд 3р шатлалын эмнэлэгт очихгүй нь мэдээж.Үнэхээр хүмүүст чирэгдэл үүсгэсэн нь үнэн л биз дээ.Урд нь дүүргийн эмнэлэгт дугаараа аваад үйлчлүүлж болдог байсан.Одоо заавал 13 а авах хэрэгтэй.Тэгэхийн тулд заавал өрхийн эмнэлэгт биеэр очиж авна.мэдээж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай болоод л дүүргийн эмнэлэгт хандаж байгаа шдээ

Иргэн
1 жилийн өмнө
66.181.190.41

Өрхийн болон дүүргийн эмнэлэгт асуудлыг шийдэж чаддаг бол юу гэж том эмнэлэгрүү гүйлдээд байхав дээ

Зочин
1 жилийн өмнө
66.181.183.174

За угаасаа 3р шатлал шууд очсон болгоныг үздэггүй штэ. Ханиад хүрвэл хүүхэд хөгшидгүй өрх л ордог. Хамгийн гол нь зүгээр л жирэмсэний хяналтандаа байгаа хүнийг хүртэл үзүүлэх хугацаа өнгөрсөн байна гээл 13а давтан үзлэг шинжилгээгээ өг гээл 13а. Энэ бүхэн чинь төвөгтэй байна. Яагаад 13а гаа ингэж чухалчлаад байгаагаа эхлээд эмнэлэгийн ажилчиддаа ойлгомжтой болгож өгөөч тэд чинь энгийн бидэнд ийм ийм ач холбогдолтой гэж ойлгуулж байж бид хүлээж авна биздээ.

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.24

Үнэгүй эм тариа хийлгэж байгаа юм биш бид нар яах гэж эрүүл мэндийн даатгал төлөж байгаа юм тэрнийхээ үр ашиг үзэж чадахгүй мөнгө төлж хувийн лаборторт шинжилгээ өгөх хэвтэн эмчлүүлэх ёстой гэж тэр 13A гэж юмаа боолт хийхэд хүлтэл ашилглах шаардлага гарч байна хагалгаа хийсэннь үнэн шууд хария эмнэгэлэгрүү яагаад явуулаж болохгүй гэж

Иргэн
1 жилийн өмнө
139.5.216.211

Өрхийн эмч нараа сайжруул

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.188

emch naraa bvten 8 tsagaarni ajiliin hiilge yadaraad bdg bol eeljtei bolgo hvnlegsetgel ajidaa vnench bailga 13 r maygt yamar heregtei uym avj ochood hotoch suvilagch deer vzvvld emchiin tsag avna 2_deesh honog tegheer oochirloson yalgaa bhgvi zovhon emchee 8tsagiin ajiliin hiilgvvl oochir bagasn bizd 8.30 2 tsag hvrtel vzleg hiiheer heden hvn vzhvv her vr dvnteivzleg bolhuu

Зочин
1 жилийн өмнө
66.181.191.200

3 р шатлалын улсын төв эмнэлэгүүдэд л 13А г 2 р шатлалын сум дүүргийн эмнэлэг өгөх шаардлагатай . Дүүрэг сумын эмнэлэгт 13 А хэрэггүй

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.87

er ni bol zub shuu. uneheer yalgaj zaaglah ni heregtei zugeer haniad hurchihlee geed ih uzuulj achaalal uusgedeg shuu. 3r shatlaliin emnelgt uzuulj bj sanaa ni amardag hot huduugui.

Зочин
1 жилийн өмнө
139.5.219.20

Би эмнэлгээр 20 орчим хоног явлаа . Ямар ч үр дүн байхгүй ийм тийм шинжилгээ хийлгээд ир гэнэ тэр нь бүр төвөгтэй одоо хаялаа . Цаг нь ирэхээр үхнэ биз . Ингэж зовж явахаар больё .

Алтангэрэл
1 жилийн өмнө
103.212.118.170

13 МАЯГТ БОЛ ЖИНХЭНЭ ХҮНД СУРТАЛ.Үүнээс болж аль ч эмнэлэгт үзүүлж чадахгүй үх гэсэн үг. Анхан шатны эмнэлэгт тоног төхөөрөмж, өрөөө тасалгаа зэрэг нь хүрэлцээ муутай нөхцөл бүрдээгүй байгаа шүү дээ. 3 дугаар шатны эмнэлэлэгүүд 16 цагт тардагаа боль.Ийм шийдвэр гаргасан ЭМ-ийн сайд, удирдлагууд 13 маягттайгаа үхвэл таарна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.