СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-08-18

Б.Чойжилсүрэнгийн 177 тэрбумын “нүүрсний импорт”-ыг зогсоожээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

“Нийслэлийн үнэт цаас гаргах тухай” тогтоолыг Засгийн газрын 2023 оны долдугаар сарын 19-ний ээлжит хуралдаанаар хэлэлцэж баталсан.

Энэ тогтоолд НЗДТГ-ын зүгээс 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжаалж, цугласан эх үүсвэрээр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр заасан. Энэ хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг нийслэлийн төсөвт тусгаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт даалгасан байдаг.

Дээрх тогтоолын дагуу НИТХ 2023 оны наймдугаар сарын 9-нд хуралдаж, түүн дээр нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад заруулах 177.5 тэрбум төгрөгөөр сайжруулсан түлшинд хэрэглэж байгаа мидлингийг хагас коксоор сольж үйлдвэрлэнэ. БНХАУ-аас 115 мянган тонн хагас коксын түлшийг импортолно. Түүгээр 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш нэг жилийн хугацаанд сайжруулсан түлш үйлдвэрлэнэ. Ингэснээр агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс хоёр дахин бууруулна. Улмаар . Тэр чигтээ эсэргүүцсэн. “Нийслэлийн иргэдээр туршилт хийх гэж байна”, “Нүүрсээ экспортолж амьдардаг улс импортолж түлнэ гэж байх уу”, “Нүүрсний хулгай зүсээ хувиргаж, экспортолж иддэг байснаа импортоос авахаар улайрч байна”, “Кокс нүүрс түлж болно. Гэхдээ импортолж түлэх нь утгагүй”  гэх зэргээр шүүмжилсэн. Тэгвэл уржигдар Засгийн газрын хуралдааны үеэр энэ талаар яригджээ. . Ингэснээр Б.Чойжилсүрэнгийн ярьж, нийгэмд дуулиан тариад байсан “кокс нүүрсний импорт” зогсож байгаа бололтой.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 163 (7148) 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.