СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-08-16

Энэтхэгийн Тусгаар тогтнолын 76 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Энэтхэгийн Тусгаар тогтнолын 76 жилийн ойг 2023 оны 8-р сарын 15-ны Мягмар гарагийн өглөө ЭСЯ-ны байранд Монгол Улсад ажиллаж амьдарч буй Энэтхэгчүүд болон Энэтхэгийн Монгол анд нөхдийн хамт өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Төрийн далбааг мандуулсны дараа Элчин сайд Сингх оюун санааны хөрш, стратегийн түнш Монгол Улстай түүхэн найрамдалт харилцаатай байсаар ирсэн талаар үг хэлж, Газрын тос боловсруулах үйлдвэр, Мэдээллийн технологийн төв, Найрамдлын сургууль, чадавхжуулах хөтөлбөрүүдийн ач холбогдол болон хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

Элчин сайд мөн Энэтхэгийн Ерөнхийлөгч хатагтай Дроупади Мурмугийн тусгаар тогтнолын өдрийн өмнөхөн ард түмэндээ хандан Ковид тахлын эсрэг Энэтхэгийн тэмцлийг магтан сайшааж, Энэтхэг улс 76 жилийн хугацаанд хүн амын дийлэнх хэсгийн санхүүгийн оролцоо, уур амьсгалын өөрчлөлтийн санаачилга, жендэрийн чадавхи болон Шинэ Энэтхэгийг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг нэмэгдэж, Энэтхэгийн Их 20-ийг даргалах нь хөгжиж буй дэлхийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахад хэрхэн тусалж байгааг дурдаж, Энэтхэгийн 70 гаруй жилийн хугацаанд хүрсэн гайхалтай ахиц дэвшлийн талаар дурдлаа.

Шинжлэх ухаан, сансар, технологийн салбарт хэдэн арван жил ажилласан, Энэтхэгийг дэлхийн 5 дахь том эдийн засаг болгосон дээд боловсрол болон янз бүрийн салбарт хүрсэн гайхалтай ахиц дэвшил, жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх болон шинэ бөгөөд эрч хүчтэй Энэтхэгийг бий болгохын төлөөх засгийн газрын хүчин чармайлтыг сайшаав.

Ойн арга хэмжээний үеэр Монгол оюутнуудын урлагийн тоглолт зочдын сонорыг мялаалаа. 75 жилийн ойн арга хэмжээнд Гандантэгчинлэн хийд, болон Дашчойлин, Петуб хийдийн Хамба лам, лам хуврагууд, төрийн өндөр албан тушаалтнууд, Энэтхэгийн олон тооны иргэд хүрэлцэн иржээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.