Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны иргэн М.Т нь орчиндоо аюул учруулж болох амьтныг буюу нохойг зохих хамгаалалтгүй байлгасан, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ аваагүйгээс гадаа тоглож байсан хүүхдийн хөлийг хазаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулжээ.
Тус гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг авахуулахаар Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны засаг даргад прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.
Прокурорын байгууллага 2023 оны 8 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 327 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 3 шаардлага хүргүүлжээ.
Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 4 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл бичсэн байна.
Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Байрны нохойтрй айлууд маш хариуцлаггүй бна Хошуувч зүүлгэхгүй дуртай газраа бааж шээлгэж үс ноос үнэр танар тарааж бна Хцуль дүрэм гэж бн уу?
Байранд тэжээдэг гадаад үүлдэрийн ноход гэр орондоо хэдий эрх ч гадаа гараад хүүхдэд их хэрцгий, харин том хүнээс айдаг их заваан характертай. Харин хөдөөний юмуу Монгол банхарууд том хүнд ширүүн ч таних танихгүй ямарч хүүхдэд зөөлхөн байдаг нь сонирхолтой.