СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-08-16

Чехэд амьдарч буй монгол иргэдийн анхааралд

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Прага дахь ЭСЯ-наас Чехэд амьдарч буй монгол иргэддээ зориулж сэрэмжлүүлэг гаргасан байна.

Тус сэрэмжлүүлэгт "Чехэд ойрын хэдэн өдөр хэт халалт үргэлжлэх төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулан Чехийн хэвлэл мэдээлэл, ус цаг уурынхны өгч байгаа мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг анхаарч мөрдөхийг хүсье. Ялангуяа үүл багатай, хурц нартай тул онцгой анхаарах шаардлагатай.

Иймд иргэд эрүүл мэнддээ анхаарч, хоол унд, явдал суудлаа зохицуулахыг зөвлөж байна. Олноороо, хэсэг бүлгээрээ гол, нуурын ойр орчим зугаалах хэрэг гарвал сонор сэрэмжтэй байх, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Мөн бага насны хүүхдийг машин тэргэндээ орхиж (air condition-той байсан ч) хэрхэвч болохгүйг Прага дахь ЭСЯ-наас анхааруулж байна" гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.