СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатар хотод үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орно

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр/2023.08.16/ 14:00-15:00 цагийн орчимд Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орж эхэлнэ гэж мэдээлж байна. Бороо үдээс хойш, оройдоо үргэлжлэн орох тул иргэд, олон нийтийг болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг НОБГ-аас зөвлөлөө.

Өнөөдөр Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний бороо, төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

-Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
-Орон сууцны хорооллын гарааш, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
-Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх, өндөр насан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах
-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
-Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.